Сонгуулийн өөрчлөлт

img

Сонгуулийн хуулийг парламент хуулийн хугацаанд баталлаа.  Энэ жилийн сонгуулиуд өмнө тогтолцоогоор явагдах ч зарим нэмэлт өөрчлөлт хийсэн. Сонгуулийн хуульд ямар өөрчлөлтүүд хийгдсэнийг сонирхуулъя.

 

Жижиг намууд шахагдах уу?

 

УИХ-ын сонгууль 48:28 буюу холимог тогтолцоогоор явагдана.  Энэ нь өмнөх 2012 оны сонгуулийн тогтолцоо хэдий ч зарим өөрчлөлтийг оруулжээ. Сонгуулийн системийг тогтвортой байлгах үүднээс тогтолцоонд нь өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж улстөрчид, тэр дундаа улс төрийн том хүчин  АН, МАН-ынхан үздэг. Харин намын жагсаалтаар сонгогдох 28-д өөрчлөлт оруулсан байна лээ. Сонгогчид  саналаа өгөхдөө намыг дугуйлна. Ингэхдээ намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа эрхмүүдийн нэрсийг харж, сонголтоо хийх аж.  Сонгогчид намыг дугуйлах нь Үндсэн хууль зөрчсөн  үйлдэл гэж үзсэн. Тиймээс энэ удаад сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тараах юм.

 

Намын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудсанд бичиж, нэр дугуйлах саналыг гаргаж байсан боловч дэмжигдээгүй. Учир нь  техникийн асуудлаас болж  гацсан тул дээрх шийдэлд хүрчээ.

 

Харин намын жагсаалтаар парламентад сонгогдох шалгуур өндөр. Хэрвээ тухайн улс төрийн хүчнээс намын жагсаалтаар сонгогдох босгыг давсан ч тойргоос нэр дэвшигчид нь ялалт байгуулаагүй бол хүчингүйд тооцох юм билээ. Тиймээс  улс төрийн том хүчнүүд жижиг намуудаа шахаж, хавчсан хууль болсон гэж зарим улстөрчид үзэж байгаа.

 

УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатган явуулна

 

УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар  хуульчиллаа.  Энэ нь нэг талаас  зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой  гэж хууль санаачлагчид үзэж байна. Гэхдээ өмнөх  хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болгосон байна.

 

Ингэхдээ  төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болж байгаа. Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой юм.

 

Мөн өмнө нь тус тусдаа зохицуулалттай байсан УИХ-ын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар болж байгаа юм.

 

Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог нь олон нийтийн дунд хардалт сэрдэлт төрүүлж, улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс намуудын зөвшилцлийн үр дүнд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл  хувьд техникийн тооллого хийхээр хуулинд тусгажээ.

 

Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ

 

Намууд ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг ил тод байлгах үүргийг хуулиар хүлээх аж.   Мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн байна.

 

Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсан. Харин  шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулжээ.  Нөгөө талаар намууд нь ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг ил тод байлгах үүргийг хуулиар хүлээнэ. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болжээ.

 

Түүнчлэн сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг аль болохоор багасгаж, шуурхай шийдвэрлэхэд анхаарсан. Энэ хуулиар сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэгдсэн байх аж.

 

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хандив өгсөн бүх хүмүүс албан тушаал авдаг шүү дээ
2016-01-04
иргэн:
хандив өгсөн бүх хүмүүс албан тушаал авдаг шүү дээ
2016-01-04
Зочин:
eidee 7sariin1
2016-01-04
Baagii:
Songuuliin huuliig oorchlohiig huuliar horigloh, Herev zailshgui oorchlolt oruulahaar bol UIH-iin gishuudiin bus songogch irgediin olonhiin demjleg avsan tohioldold UIH avch heleltsdeg baih, namiin jagsaaltad ner ni bichigdeh ner devshigchiig todiigui majoritar ner devshigchiig ch erguulen tatah bolomjiig songogchdod olgoh zereg zaaltuudiig tusgamaar bna. Herev margaanaa 60 honogt bagtaan shiidverlej amjihgui bol yah ve...
2016-01-04