Энэтхэгт газар хөдөлжээ

Энэтхэг улсын хойд хэсэгт өнөөдөр 7.00 цагийн орчимд 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. Газар хөдлөлтийн голомт Импал хотын Манипур хотоос 20.5 км-ийн цаана болсон гэнэ.
Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр олон хүн бэртэж, байшин барилга нурсан хэмээн Шинэ Дели хотноо ажиллаж буй Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэтхэгийн “India report” агентлаг фэйсбүүк хуудастаа газар хөдлөлтийн талаарх үнэн бодит мэдээллийг тун удахгүй мэдээллэх болно хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Энэтхэгийн Сикким мужид 6.8 баллын газар хөдөлж, 54 хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ