Камероныг заналхийлжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 10 минут үргэлжлэх видео бичлэгээ байршуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Видео бичлэгт хэт даврагчид Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг заналхийлж, “Тун удахгүй Британид халдлага үйлдэж, олон мянган иргэнийг хохироох болно” гэж мэдэгджээ.

 

Камероныг заналхийлсан таван хэт даврагчийн нэг нь Британийн иргэн хэмээн тус улсын Тагнуулын төв байгууллагаас сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Тэрбээр ганцаараа англиар тун цэвэрхэн ярьж байсан” гэж Британийн Батлан хамгаалах яамны тэргүүн хэлжээ.

 

Хэт даврагчид “Биднийг басамжлах хэрэггүй хэмээн дахин сануулж байна. Биднийг юу ч хийж чадахгүй хөвгүүд хэмээн бүү эндүүр. Бид хөдөлж эхэлвэл олон мянган иргэн бидний хөлд үрэгдэх болно. Аллахын тушаалаар бид тун удахгүй гартаа зэвсэг барьж, бидний эсрэг буу чиглүүлсэн нэгнийг хороох болно” гэж хэлсэн байна.

 

Британийн иргэн гэгдээд буй хэт даврагчийг Британийн Гадаад хэргийн яам мөрдөж, мэдээлэл цуглуулахаар болжээ. Тус террорист бүлэглэлд Британийн 200 гаруй иргэн элссэн хэмээн мэдэгдээд байгаа. Британичуудын хувьд хамгийн аюултай дайснаар нэрлэгдээд буй Жихади Жон гэгч өнгөрсөн оны аравдугаар сард Ракка хотноо агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн хэмээн Пентагон мэдээллэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Yamar aimaar yum be hoich ye mimi yandaa
2016-01-04
Зочин:
vanga
2016-01-04