Сугалаатай төлбөрийн баримтны талаарх нэмэлт мэдээлэл

img

Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм.

Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.

 

1.   Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна.


2.  Иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар баримт авч, түүнийгээ цахим систем буюу www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлнэ.


3.  Ингэснээр аж ахуйн нэгжийн ч орлого ил болж байгаа юм.


4.  “Санхүүгийн программд өөрчлөлт оруулж дуусаагүй байгаа” гэдэг шалтгаанаар зарим супер маркет, үйлчилгээний байгууллагууд шинэ баримтаар иргэдэд үйлчлэхгүй байгаа юм байна.


5.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа эрхлэгч хуулийн этгээд нь татварын нэгдсэн системд холбогдсон байх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, терминал машин хэрэглэхийг үүрэг болгожээ.


6.     Тэгэхээр баримт хэвлэх төхөөрөмжийг худалдаа эрхлэгч бүр худалдан авах шаардлагатай болж таарч байгаа аж.


7.    Энэ нь худалдаа эрхлэгчдэд хүндрэл учруулах төлөвтэй байна.


8.    Худалдаа үйлчилгээний газрууд төхөөрөмжтэй болсноор үйлчлүүлэгч эхлээд худалдагчаас код авна. Дараа нь баримт хэвлэх төхөөрөмжид кодыг оруулна. Ингэснээр худалдан авалтын баримтыг хэвлэх юм.


9.  Хамгийн гол нь үйлчлүүлэгч та авсан баримтынхаа кодыг e.barimt.mn сайт руу орж баталгаажуулах ёстой аж.


10.  Бүх аж ахуйн нэгж QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь татварын албан ёсны баталгаажуулалт болно.


11.   Татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байна.


12.   Одоогоор “Сансар” сүлжээ дэлгүүр, “Хүрмэн” эмийн сан, “Замбала” дэлгүүр, “Магнай трэйд” ШТС, “Миний дэлгүүр”, “Pizza Hut”, “Orange” супермаркет, “Хүнсний IV” дэлгүүр зэрэг зарим газар иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдлыг бүртгэсэн байна.


13.  Гомдлын дагуу өнөөдрөөс эхлэн хуулийн хүрээнд татварын байцаагч нар арга хэмжээ авч эхлэх аж.


14.   “Алтан жолоо” группийн хувьд оны өмнө туршилт хийсэн. Он гарсаар хуулийн дагуу хэвийн ажиллах ёстой байсан. Гэтэл иргэдээс тэднийхийг “Сугалааны кодтой баримтаар үйлчлэхгүй байна” гэсэн гомдлыг холбогдож байгууллагуудад ирүүлсэн байна.


15.  НӨАТ-ын суутгал төлөгч 30 мянган ААН, иргэн байдаг. Одоогоор 3500 орчим аж, ахуйн нэгж энэхүү системд холбогдсон байна.


16.   Зах, худалдааны төвд лангуугаар бизнес хийдэг иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 15- ныг хүртэл хийх аж.


17.  Сугалааны тухайд сард 2-3 удаа явуулах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалааны тохирлыг энэ сарын 17-нд зохион байгуулна.


18. ААН, байгууллага баримт хэвлэдэг кассын машин ашигладаг бол тус машиндаа ТЕГ-аас гаргасан нэмэлт программыг суулгаад л албан ёсны төлбөрийн баримт хэвлэх боломжтой болно.


19.  Хэрвээ кассын машин хэрэглэдэггүй бол бизнесийн зарчмаараа кассын машин нийлүүлэгч компаниудаас худалдаж аваад ашиглах учиртай гэдгийг албаныхан онцолж байна.   


20.  Систем нь Монгол Улсын онцгой обьект буюу үндэсний Дата төвд байрлаж байгаа учраас мэдээллийг алдах, гаднын халдлагад өртөх зэрэг эрсдэлээс хамгаалсан. Түүнчлэн гэнэтийн, байгалийн хүчин зүйл боллоо гэхэд мэдээллийг хадгалж авч үлдэх зорилгоор өдөр бүр мэдээллийг нөөцөлж авах тогтолцоог нэвтрүүлж, давхар хадгалж байгаа аж.


21.     Иргэн таны үйлчлүүлдэг байгууллага сугалаанд оролцох эрх бүхий найман оронтой кодтой шинэ баримтыг хэвлэж өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаарын утсанд албан ёсоор мэдэгдэнэ үү.


22.  Ингэснээр татварын алба тэрхүү салбарыг цахим системд холбогдож, тусгай кассын машин тавихыг шаардах юм байна.


23. Нийтдээ 30 орчим мянган байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байгаа гэнэ. Баримт өгөөгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх аж.


24.   Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахим баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгуулах юм байна.

 

24tsag.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рррырырыры:
Bolohgvi ym bn hooy
2017-01-22
gantuul:
Yaj bvrtgvvlexvv
2017-01-16
хч:
18001288 гэсэн дугаар хэнд ашигтай юм бэ?МЦХолбооны суурин утастай яагаад байж болдоггуй юм бэ?
2016-11-02
zochin:
ebarimtiin aplekeishniig ustgaad dahij tataj bgam aa getel ogt garch irehgvi bh yum ymar uchirtain boloo
2016-11-01
монхбат:
Яж бүртгүүлэх бэ
2016-10-17
delgermaa:
yj bvrtgvleh be
2016-08-06
delgermaa:
yj bvrtgvvleh be
2016-08-06
D Enkhdavaa:
e.barimtaa messegeer burtguuldeg 4sarin tohirloor 20000 hojson yaj avah ve
2016-06-17
Зочин:
yah bvrtgvvleh ve
2016-06-08
kfvgladkfhg:
burtgeh gher enjin blohgui bn shd.yj burtulh yum.burtgeh en yumjin garj irhgui bn.balain yum.
2016-06-07
sainaa:
yaj bvrtgvvldeg yum be
2016-05-29
amanka:
88042624
2016-05-26
amanka I. amanka@yahoo.com:
amanka2016on
2016-05-26
amangul I. amanka@yahoo.com:
amaka2016on
2016-05-26
Dalaibayr:
Yaj utsnda aplagshn tath we
2016-05-26
mandir:
xariu xvssen umsan
2016-05-17
mandir:
xariu baidaqqvi um u
2016-05-17
mandir:
ebarimta yaj bvrtqvvlex we
2016-05-17
baylag:
yaj barimtaa bvrtgvvleh ve
2016-03-26
zochin:
Super aztanaa olj uguuch kameraar bolno shu de ym hugjsen bhad olohod amarhan 400say
2016-03-24
Oyuntsetseg:
Zarim delguur, mun U.smart card tseneglehed ebarimt olgohgui bn shu!!!
2016-03-21
Зочин:
энхбаяраа нэгдэх нь зөв шүүдээ уг нь нэгэл нам шүүдээ та өөрөө өөрийгөө ийм болгосон одоо нэгдэх нь зөв шүү
2016-03-07
Altanshagai:
Sahan
2016-02-27
otgoo:
sugaaani tohirolig ymar sonin setgvvlees medeelel awah we 1 sugalaagaar 3 udaa gedegig demjij bna
2016-02-10
duiam:
1 sugalaagaar 3 udaa opno gedeg ni yu gesen vg be. sain oilgoxgvi bna. 1 sugalaagaa daxiad bvrtgvvlex yum u.
2016-02-05
иргэн:
Дундговийн номгон худалдааны төв нь хувь хүнээс 10 ийн НӨТ - аваад байх юмаа ямар учиртай юм бэ хэлэхээр кассчин нь аваагүйээ гээд тэнэгтээд байх юм
2016-02-04
иргэн:
энгийн нэгэн луйварчин, доншууч наймаачинд Монголын бүх ард түмний өмч болох Оюу толгойн зэс-алтны дэлхийн том ордын нэгийг үнэгүй шахам өгсөн нь Монгол орон эзэнгүй, засаг төр баригчид нь толгойгүй гэдгийг харуулж, Монголын ард түмнийг тодыг нь бариулж байгаагийн сонгодог жишээ юм. Энэ ордоос ард түмэн хэдийнээс, ямар хэмжээний ашиг хүртэх нь одоо болтол тодорхойфгүй байгаа шүү.
2016-01-06