Цасанд саатжээ

img

Цасанд саатсан иргэдэд тусламж үзүүлж, осгох, хөлдөх аюулаас аварчээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Ээж хад” чиглэлд зорчиж явсан 62-82 ... улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 3-ны өдрийн 15:50 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэн У /26 настай, эрэгтэй/, М /29 настай, эмэгтэй/, М /33 настай, эмэгтэй/ нарын зорчиж явсан суудлын автомашиныг цаснаас татан гаргажээ.

 

Мөн энэ сарын 2-ны өдрийн 19:20 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Их амны хясаа” гэдэг газар Туул голын орчимд иргэн А-н “Hyudai Click” загварын автомашин цасанд суусан, зургаан иргэн зорчиж явсан гэсэн дуудлага хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг цаснаас гаргаж, иргэдэд тусламж үзүүлсэн байна.

 

Иргэд холын замд бэлтгэлгүй гарах, замгүй газраар зорчих зэргээс цасанд саатах, цаашлаад осгох, хөлдөх аюул тулгарч болзошгүйг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ