ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Украин улсыг чөлөөт худалдааны бүсээс хасах зарлигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл Украины удирдлагууд дээрх хоригийн хариуг барьж, Оросоос импортлодог хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.
Хоригт мах, махан бүтээгдэхүүн, архи, виски, пиво, сүү, сүүн бүтээгдэхүүн, давсалсан бүтээгдэхүүн, хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг багтжээ. “Энэхүү хориг энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Орос, Укрианы дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнд тавьсан хоригоо цуцлах хүртэл дээрх хориг хүчинтэй байна” гэж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгджээ. Мөн Европын холбоо болон Украин хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хэмээн Яценюк мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |