Мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ

img

Улсын мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-ний өдөр Мөрдөн байцаах газрын хоёрдугаар давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нурсан байна. Нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирчээ.

 

85 жилийн настай уг барилга 2013 онд мөн таазнаасаа нуралт өгч байсан. Мэргэжлийн хяналтын газраас “Мөрдөн байцаах газрын барилгад хүн ажиллуулж болохгүй, аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргаж байсныг гэж эх сурвалжууд хэлж байна.

 

Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрлаж үйл ажиллагаа явуулдаг, иргэд олноор үйлчлүүлдэг газар юм.

 

Мөрдөн байцаах газрын барилгын асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг харууллаа.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haranda tsogtbayar:
Hohchin
2016-01-05
zochin:
tsagdaagiin gazar.g hotiin tuvd bish mashinii zah shig zohion baiguulad zahad bmaar ym
2016-01-05
grl:
Niisllin cagdaagiin ordo shig baisinda hamtdaa orohgui uu baishing n buulgaad cecerleg barival yasiin be taminee
2016-01-04
Зочин:
Za za
2016-01-04
davaa:
Hiisen buteesen ajiltai bish tatan buulgasan deer
2016-01-04
zasvarchin:
ovoo heden tugruguur zasvar xiisen yum san nursan ch hyn yxexeer nuraxgyi
2016-01-04
Зочин:
Soyolyn uv geed ene yambii baishiniig bas l nuraalgahgui yu?!
2016-01-04
Төсвийн мөнгөөр:
Төсвийн мөнгөөр Мөрдөнгийн газар ч Тахарын газар ч бөөн засвар хийж том том ширээ тавьж тансаглаад байсан актлагдах дөхсөн байранд үргүй зардал гаргасан энэ том том нэртэй газруудын удирдлагыг шалгах хэрэгтэй дээ нөгөө шилэн данс ил тод байдал гээд ярьдаг даа
2016-01-04