Гал түймрээс сэргийлэх нэгдсэн арга хэмжээ болно

09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас НҮБХХ-тэй хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулах нь" үндэсний семинарыг Корпорэйт Конвеншн центр, "Улаанбаатар" танхимд зохион байгуулна.
10.00 цагт: Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл эхлэж байгаатай холбогдуулан цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.
11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энх тулга” хүнсний дэлгүүрийн гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна.
12:00 цагт: ЕБС-ийн волейбол, сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" нийслэлийн шигшээ тэмцээний албан ёсны сугалаа Хангарди ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ