Иргэдийн газрын эрхийг баталгаажуулж байна

Газар өмчлөлийн цахим бүртгэлийн V ээлж оны өмнөхөн дууссан. Тэгвэл цахим бүртгэлд бүртгүүлж, сонгогдсон иргэдийн өргөдлийг өчигдрөөс хүлээн авч эхэллээ. Иргэд 10 хоногийн дотор харьяа дүүргийнхээ өмчийн харилцааны албанд хандаж, сонгогдсон эрхээ баталгаажуулах ёстой юм.
Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд,
Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж сонгогдсон эрхээ баталгаажуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ