С.Пүрэв, Ц.Пүрэвдорж нар агентлаг удирдана

img

Энэ оны төсвийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газар Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж байгаа.

 

Дээрх дөрвөн агентлагийн гурав нь одоогоор даргагүй бөгөөд нэгдсэн багийг удирдах хүнийг Засгийн газраас томилох юм. Засгийн газар өчигдөр, хуралдсан бөгөөд зарим томилгоог хийсэн бололтой.

 

Тухайлбал, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг Сангийн дэд сайд асан С.Пүрэв удирдах гэнэ. Түүнийг нэгтгэсэн том агентлагийн дарга болно гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө гарсан юм.

 

Мөн Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагаар хэнийг томилох тухайд цөөнгүй хүний нэр яригдаж байна. Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Ц.Пүрэвдоржийг дээрх хоёр байгууллагын даргаар томилохоор эцэслэн шийдсэн гэх мэдээлэл байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монгол даяар алдартай замын үүдийн хулгиан бурмаа өлзийбаяр нарын дээр хөх тэнгэр байна уу уг нь гаалийн дээр хууль, хуулийн дээр хөх тэнгэр баймаар юм энэ хоёр новшийг шоронд хийх хэрэгтэй бөхийн холбооны нямдоржийн дүү биз дээ эд нар гэр бүлээрээ луйварчид
2016-01-06
зочин:
пүрэв ээ чи үнэхээр шударга хүн бол хар тамхи, авилгатай холбоотой,болон ерөнхий газар, замын үүд, сэлэнгийн гаальд ах дүүгээрээ ажиллаж байгаа новшнуудийг гаалиас зайлуул яагаад гэвэл тэд чиний ажлыг ч тайван хийлгэхгүй шүү
2016-01-06
зочин:
албан бичиг, тушаалын бланк, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэричлгээ, гарын үсгийн баталгаа гээд л улс, хувийн зардал гарна. дээрээс нь цомхотголд орсон бүх хүнд тэтгэмж өгнө. хэсэг хугацааны дараа дахиад л эдгээр байгууллагууд сална. тэр нь бүр ойлгомжтой. яагаад гэвэл монголын төрийн бүх ажил 4 жилийн давтамжийн гайгаар навс унасан. хэдхэн газрын ажил л хэвийн. Баяр сайдын хэлсэн төгөлдөрших нөхцлөө эхлээд ханга. тэгээд үр дүнд хүрсний дараа л энэ нэгтгэл, цомхотгол илүү үр дүнтэй.
2016-01-05
Зочин:
3000 dgatsaagchiin tamga temdeg engeriin temdeg akt dugnelt zereg 5 torliin blank geh metees ugsuuleed mayagtuud ene ter olon zuil uurchlugduud ih xardal garna yaj diiileh ve zardal ni
2016-01-05