Крымчүүд шинэ мөнгөн дэвсгэртэй болжээ

Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Украин улсаас салан тусгаарлаж Оросын эх газарт нэгдсэн Крымийн хойгт өчигдрөөс эхлэн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орж эхэлсэн талаар “www.ukrinform.net” мэдээллээ. Крымийн банкууд шинэ 100 рублийн мөнгөн дэвсгэртээр иргэдэд үйлчилж эхэлсэн гэнэ. Оросын удирдлагууд эхний ээлжинд 20 сая рублийг гүйлгээнд оруулсан бөгөөд энэ оны гуравдугаар сард 10 дахин өсгөхөөр төлөвлөж байна.
“Зөвхөн Крымийн иргэдэд зориулав” гэх шинэ рублийн ар талд дэлхийн II дайны үед Севастополд болсон тулааны үеийг дүрсэлсэн бол нүүрэн талд нь Севастополийн тулааны үеийн ОХУ-ын флотын сүр хүчийг харуулсан аж.
Крымийн хойгийг эргүүлэн авахаа мэдэгдээд буй Украины Ерөнхийлөгч Петр Порошенко шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орж эхэлсний дараа дургүйцлээ илэрхийлж, “Оросоос газар нутгаа чөлөөлөх болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ