“Ордонд гал гарсан шалтгааныг цагдаа шалгах шаардлагагүй” гэжээ

Төрийн ордонд дахин гал гарах шахжээ. Долоо хоногийн өмнө өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд гал гарах шахсан байна. Энэ тухай нууцалж байгаа нь Төрийн тусгай хамгаалалтын газрынхан хариуцлага алдсантай холбоотой аж.
Учир нь Төрийн ордны хаалганаас утаа савсаж байхыг харсан иргэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай мэдээллийн төвд дуудлага өгснөөр гал гарах гэж байсныг мэджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж галын шалтгааныг тодруулах, хэргийн газрын үзлэг хийх гэсэн боловч Төрийн тусгай хамгаалалтын газрынхан “Цагдаад шалгуулах шаардлагагүй” гээд буцаасан байна.
Өнгөрөгч оны тавдугаар сард Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд гал түймэр гарсан. Галын шалтгааныг цахилгааны богино холболтын улмаас болсон гэж тогтоосон.
Харин энэ удаагийн “цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн галын шалтгааныг Тагнуулынхан шалгаж, тогтоож байгаа болов уу.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ