Зидан “Реал” багийн ахлах дасгалжуулагч боллоо

Франц нэрт хөлбөмбөгчин, дэлхийн болон европийн аварга З.Зиданыг Испанийн Мадрид хотын “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилох шийдвэр гаргаснаа тус клубын ерөнхийлөгч Флорентино Перес мэдэгджээ.
Тус клубын ерөнхийлөгч Флорентино Перез тэргүүтэй ТУЗ хуралдаж Рафеал Бенитезийг ажлаас нь чөлөөлөн түүнд сайн сайхныг хүсч буйгаа тэмдэглэн хэлсэн байна. Тэрбээр тус клубыг 6 сар удирдсан бөгөөд амжилт муутай байгаа билээ.. Тус хурал дээр Реалын шинэ дасгалжуулагчаар Зинедин Зиданыг томилж байгааг мөн зарласан бөгөөд Зизу энэ албыг улирал дуустал хашихаар болжээ.
З.Зидан “Реал” клубт 2001-2006 онуудад зүтгэж байхдаа 155 гоол хийж 2003 онд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд, 2001, 2003 онуудад Испанийн Цомын төлөө тэмцээнд, 2002 онд УЕФА-гийн Цомын төлөө тэмцээнд, Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ