Талийгаач хүүг цагдаа зодсон нь нотлогдоогүй

img

“Цагдаа нар хүүхэд зодож, аминд нь хүрсэн хэрэг Өвөрхангай аймагт гарлаа” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.

 

Уг  хэргийг одоо цагдаагийн байгууллагад шалгаж байна. Талийгаач хүүгийн үхэлд цагдаа буруутай эсэхийг тогтоохоор Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. Талийгаач Ц.Г-ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт байсан үеийн хяналтын камерын бичлэг түүнийг цагдаа зодоогүй болохыг нотолж байгааг эх сурвалж хэлж байгаа юм.

 

Харин талийгаач Ц.Г-д гар утас, савхин бээлий, 20 мянган төгрөгөө дээрэмдүүлсэн хүүгийн аав С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хүн амины гэмт хэргийн сэжигтнээр тооцон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй аж.

 

Учир нь талийгаач Ц.Г нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй байдалдтай хүргэгдэн, Сэхээн амьдруулах тасагт гурав хоног эмчилгээ хийлгэсэн боловч нас баржээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “талийгаачийн тархины суурь яс цууралтай, гадны нөлөөтэйгөөр үхэлд хүрсэн” гэж гарчээ. Эд зүйлээ дээрэмдүүлсэн хүүгийн аав С.Б нь 12 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийг зодож, машиндаа суулган цагдаагийн газарт авчирсан гэдэг нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна.

 

Энэхүү хэрэг нь дээрмийн үйлдлээс нэг сар гаруйн хойно болжээ. Тодруулбал, талийгаач Ц.Г нь бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 21-нд гарсан аж. Харин эд зүйлээ дээрэмдүүлсэн хүүхэд тухайн үед цагдаад мэдэгдэлгүйгээр, хэрэг болдог өдөр буюу 12 дугаар сарын 23-нд хөдөөнөөс ирсэн аавдаа хэлсэн аж. Ингэснээр С.Б хүүгээ дээрэмдсэн этгээдийг хайжээ. Энэ үед түүний машинд хүүгийнх нь хоёр найз хамт явсан аж. Талийгаач Ц.Г-г тэднийг танин зугтаасан ч, араас хөөн барьж аваад хүүгийн аав С.Б хэд цохиод, машиндаа суулгаж цагдаагийн газар аваачсан гэж гэрч мэдүүлжээ.

 

Цагдаагийн газарт очиход талийгаач насанд хүрээгүй /1998 онд төрсөн/ учир хуулийн дагуу эцэг, эх, асран хамгаалагчаас хүн байлгах ёстой болоход түүний эгчийн утас холбогдохгүй байсанд “эгчтэйгээ хамт ирээрэй” гээд гэр рүү нь явуулжээ. Гэтэл тэр өдрөө Ц.Г буцаж ирэлгүй, маргааш өглөө эгч нь “Манай дүү оройн 22:00 цагийн үед ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэж цагдаагийн байгууллагад хандсан байна.

 

Талийгаач Ц.Г болон эд зүйлээ дээрэмдүүлсэн хүү нь Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр ангийн оюутан аж.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яах гэж хүн дээрэмдэж дээрлэхсэн юм. Өөрөө хүн дээржмдэж дээрэлхээгүй зөв амьдарсан бол юу гэж ийм байдалд хүрэх вэ
2018-08-30
zochin:
tsagdaa bol zodohgvi b n gej b gvi zodson zodson tsagdaa hezeedel hereg ilerhees tsaash bvh vnenee heleed ar geriinhees ni uuchlalt guih estoi bid bvgdiig harsan lha tavan tenger bii shvv dee
2016-01-18
muu uher mongoluud:
umhii mongoluud sonin sh dee23 nastai ohin altanhuu gedegt 48zoduulsan hereg yaj tugssun bilee sayhan bayn chandmanid zaluuhan ohiniig heer avaachaad eremdeg bolgoj hunii sanaand oromgui muuhai yum hiisen darganar yamar shiitgel avsan.. huuliig yostoi sunuuj chaddag uls shdee . hamgiin muuhai ni odoo uu ene huu arhichin bsan bna tsagdaa zodoogui bna aal gesen utgatai yum garna . buur aimaar ni uheruud uuu tiim bsan genee gj muurulddug . uheruudee negiigee umguulj surahgui bol bugd idshind tuhuuruulne dee ta nar
2016-01-06
Зочин:
Камерийн хараанд өртөхгүй газар л зодсондоо, тэрнээс үхэх гэж байгаа хүн худал хэлдэггүй юм.
2016-01-05
malnuud:
Ym vzeegvi xuduunii mal qe maltaigaa taarsan
2016-01-05
zochin:
Za yuch medemxii ymde xezee uurchluj bsaniin keriin bichlegiig
2016-01-05
zocin:
zodoh ni zodson gehdee hun haraagui harsaniig ni heleheergui bolgoson gesen ug yum bna
2016-01-05
Зочин:
камерын бичлэг үндсэн нотлох баримт бодоггүй юм аа камерын бичлэгийг яаж ч засаж өөрчилж болно
2016-01-05