Д.Сумъяабазарын бэлэгнээс болж Сонгины иргэд зодолдов уу

Сонгинохайрхан дүүргийн МАН-ынхан шинэ жилийн өмнөхөн сонгогчиддоо бэлэг тараажээ. Тодруулбал, хороон дээр гурил будаа тарааж байна гэсэн сургаар дүүргийн иргэд хөгшин залуугүй машинтай явган хороо руугаа давхицгаасан аж.
Гэтэл 26, 27 дугаар хорооны гадна тарааж байсан будаа гурил нь зөвхөн МАН-ын гишүүнчлэлтэй иргэдэд өгөх хандив байсан гэнэ.
Нэг шуудай гурил, 2 кг элсэн чихэр, будаа, наранцэцэгийн тос гэсэн ядмагхан бэлэгнээс болж тэнд бараг л зодоон болох шахсан сурагтай.
Гурил будаа тарааж байгаа сургаар очсон иргэд намын гишүүн чинь болъё, гурил будаа авмаар байна гэх мэтээр асуудал үүсгэсэн бөгөөд эхлээд үнэмлэхээ авчих, тэгээд дараа нь хүрээд ирвэл өгнө гэх мэтээр ядарсан иргэдээ даапаалж байсан гэнэ шүү.
Хэн гэгч буянтан тараасныг мэдээгүй ч СХД-ээс НИТХ-д суусан МАН-ын гишүүд болон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тараасан бэлэг гэх яриа гараад байгаа юм. Хороодын бэлэг тараалтаас хоцорсон иргэд ирэх сонгуулиас өмнө дахин бэлэг авахын тулд МАН-д элсч нэг шуудай гурилтай болох гэжСХД-ийн МАН-ын хороодын үүдийг сахиж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ