МАН-ын Б.Батзаяа дахин ”аав”-ын хаалгыг татлаа

img

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг Эрvvгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4-өөр хэрэг vvсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулжээ.


Тодруулбал, дээрх зvйл ангид зааснаар 166.1. Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, vйлчилгээ, бусад зvйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгvйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, тvvнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ. Ямартай ч тvvнийг татвараас зайлсхийсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн хоёр зvйл ангиар шалгах болжээ. Бидэнд олдсон мэдээллээр тvvнийг МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгvvлсэн Ч.Хоролсvрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж байгаа бол татвараас зайлхийсэн гэх асуудал нь өөрийнхөө эрхлэн явуулдаг хуулийн фирмийнхээ vйл ажиллагааны талаар татварын газарт vнэн зөвөөр мэдvvлэлгvй улсад vлэмж их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Тvрvvч нь 1-р нvvрт



Хэрвээ уншигчид санаж байгаа бол тэрбээр 2013 оны есдvгээр сард Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх нарын мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож цагдан хоригдож байсан удаатай. Тодруулбал, С.Батмөнх нарын 5-6 хvнийг шалгаж байх явцад Б.Батзаяаг сэжигтнээр тооцож зайлшгvй цагдан хорих шаардлага гарсан гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат нэгэнтээ мэдээлж байсан юм. Тvvнчлэн тvvнийг дээрх хvмvvсийн хэрэгт хамаатуулан шалгаж байснаас гадна мэргэжлийнхээ ёс зvйг зөрчиж vйлчлvvлэгчдийнхээ мэдээллийг бусдад худалддаг хэмээн буруутгасан тухай мэдээлэл ч хэвлэлээр гарч байсан. Ямартай ч нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдсон нь олон хvний анхаарлыг татаад зогсохгvй Б.Батзаяа гэж яг хэн юм бэ гэсэн асуулт нийгэмд бий болоод байна. Тэрбээр өмнө нь МАН-ын бага хурлын гишvvн, мөн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишvvн гэсэн гуншинтай байж байгаад 2013 онд ИНЕГ-ын удирдлагуудын хэрэгт холбогдсноос болж НАМЗХ-ныхон удирдах зөвлөлийн гишvvнээс хасч байжээ. Ямартай ч тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, 2003 оноос “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийг байгуулж, дотоод гадаадын хуулийн этгээд, байгууллага, иргэдэд хууль зvйн мэргэжлийн vйлчилгээ vзvvлж эхэлсэн. Уг фирм нь олон улсад хараат бус байгууллагын чансаагаар Монголын хуулийн фирмvvдийг тэргvvлж, гадаадад хамгийн нэр хvндтэй, найдвартай, туршлагатай хуулийн Монгол фирм гэсэн vнэлгээг удаа дараа авч байсан аж. Тvvнчлэн тус хуулийн товчоо нь Дэлхийн болон Азийн өмгөөлөгчдийн холбооны гишvvн гэдгээрээ нэлээд өндөр төлбөртэйд тооцогддог байсан байна.


Ийм л намтартай нэгэн эрхэм өнөөдөр намынхаа ах нар болон залуусыг хөлдөө чирч бас л дуулиан шуугиан тарьж эхэллээ. Уг нь Б.Батзаяа монголын нэр нөлөө бvхий эрхмvvдээр бамбай хийж тэдэнтэй гайгvй сайн дотно нөхөрлөдөг ч тэрбээр энэ удаа яалт ч vгvй хуулийнхны гарт час хийсэн баримттайгаар ганцад хоригдох боллоо гэсэн vг. Гашуун болов ч vнэнийг хэлэхэд МАН-ын гишvvн, лидер боловсон хvчин хэмээн нэрлэгдэж явсан Б.Батзаяа нь улсад vлэмж их хэмжээний хохирол учруулаад зогсохгvй бусдыг залилж байгаа нь тус намынханы “Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр” хэмээн сайрхдаг өнөөх гоё vгс нь хааччихав аа гэмээр. Тvvнчлэн энхийн цагаан тагтаа шиг аягладаг “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны нvvр царай болсон өнгөлөг, мөнгөлөг залуус нь хvртэл өөрсдийнхөө чадлаар биш баян эцэг эхээрээ овоглож нам дотроо хун тайж, гvнжvvдийг бий болгож ухаанаараа бус эд хөрөнгөөрөө уралддаг болсон гашуун vнэн. Тэр ч байтугай өмнө нь 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах vед 14 тэрбум төгрөг сох дутсан. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч асан, МАН-ын гишvvн Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшиж аавынд хvртэл ороод гарсан.Мөн “МИАТ” компанийн таван тэрбумын хэрэгт МАН-ын гишvvн Баатарсайхан, Баатарсvрэн, УИХ-ын гишvvн Сv.Батболд гээд олон нэрс цааш хөврөх болно. Энэ мэтчилэн МАН-ын улаан батлахыг өвөрлөөд, мөнгө хөрөнгөтэй холбоотой хэрэгт орооцолдсон хvмvvс олон бий.



Тэгэхээр тус намын залуу vе нь эхнээсээ өнгө мөнгөний солиоролд орж булингартан сонгуулийн чимээ ойртсон энэ цаг vед намынхаа нэр хvндийг шавар шалбаагт хутгаж байгааг Б.Батзаяагийн удаа дараагийн болчимгvй vйлдлvvд нь гэрчилж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх. Эцэст нь хэлэхэд монголын нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдож сонгуулийн чимээнээр хөдөө орон нутагт давалгаалж буй ах нарынхаа хийж буй ажлыг нэг мөсөн хөнтөрч орхих бололтой. Ямартай ч бид дараагийн дугаартаа тус намын залуусын гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл болон Б.Батзаяагийн өөр нэгэн гэмт хэргийн талаарх мэдээллийг vргэлжvvлэн хvргэх болно.

 

Vргэлжлэл бий....
Эх сурвалж:


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
наад муу п чинь дандаа Монголынхаа эсрэг өмгөөлөл хийдэг. шоронд байж байвал таарсан п
2016-01-06
Зочин:
Олон хүн дотор сайн нь ч бий муу нь ч бий. Иймхэн юм ойлгодоггүй юм бол ТЭНЭГ гэхээс өөр юу гэлтэй??? Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү тэнэг бичвэрүүд олон гардаг даа.
2016-01-06
zochin:
ENE ZALUU CHIN GENCO BOLON BATZAYA -IIN UMGUULUGCH UCHRAAS L HORIGDSON YUM BISH UU? TEGEJ L OILGOGDSON DOO
2016-01-06
Зочин:
БҮх нам адилхан
2016-01-06
Батзаяа:
Мөнгөтэй юм шиг харагддаг залилангийн гарууд дуусахгүй олон болж дээ.
2016-01-05
Батзаяа:
Мөнгөтэй юм шиг харагддаг залилангийн гарууд дуусахгүй олон болж дээ.
2016-01-05
Зочин:
АЯТАЙХАН Л ЦАРАЙ ЗҮСТЭЙ ЗАЛУУ БАЙНА ШД. БАС МӨНГӨ ЦААС ХУЛГАЙЛЖ ИДЭЖ УУЧАА ЮУ.
2016-01-05
Зочин:
Хуучин гишууд нь залуучууддаа авилга аваад шоронд орохыг зааж сургадаг альч намуудын зуршил
2016-01-05
zochin:
Zaluuchuudiin baiguullagad n Gadfaadiin hariyatad baihdaa abilga abaad horih ylaar shiitgegdsen Puntsag gedeg nuhur bgaa suuliin ued MAN iin zaluuchuud iim humuustei sujirhdeg bolson shuu
2016-01-05
Зочин:
Ээ хоорхий ногоо ардчиллалынхан бабаа бид гогоо гээд бсан чинь адилхан юм шив дээ. Одоо манынхан энэ хэлмэгдуулэлт гээд орилоод эхлэнэ дээ.
2016-01-05