Олланд сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэв

Яг жилийн өмнө Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Францын нийслэл Парис хотноо байрлах “Чарлье Хебдо” гэх шог сэтгүүлийн редакцид халдаж, 12 хүний аминд хүрсэн билээ. Халдлагаар тус сэтгүүлийн зураач, редактор, захирал гэх мэт хүмүүс амиа алджээ.
Хэт даврагчид халдлага үйлдсэн шалтгаанаа тус сэтгүүлийг исламын шашны тэргүүн Мухаммедийг гутаан доромжилсон хэмээн мэдэгдсэн байна. Халдлага болохоос сар хагасын өмнө тус сэтгүүл Мухаммедийн шог зурагтай хэд хэдэн дугаар худалдаанд гаргаад байжээ. Редакцид халдсан этгээдүүдийг устгасан бөгөөд халдлагаас хойш францчууд хэт даврагчдыг эсэргүүцэн олон нийтийн жагсаал зохион байгуулсан юм.
Тэгвэл жилийн өмнө болсон халдлагыг дурсан санаж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд албаны хүмүүсийн хамтаар сэтгүүлийн редакцид зочилж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Амиа алдагсдын нэрийг хүрэл хавтан дээр бичиж сэтгүүлийн байрны гадна өлгөсөн байна. Олланд “Өнөөдрийг хүртэл хэт даврагчид биднийг заналхийлсээр байна. Би эрх орноо хамгаалахын тулд бүхнийг хийх болно. Мөн өнөөг хүртэл “Чарлье Хебдо” сэтгүүл худалдаанд гарч террористуудтай үзэгтэйгээ тэмцэж буйд талархаж байна” гэж хэлжээ.
Халдлагын дараа тус сэтгүүлийн шинэ дугаар гурван сая хувь борлогдож, рекорд тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ