Урт хумсыг арчлах арга

Америкийн “www.wikihow.com” сайт урт хумсыг арчлах аргаас нийтэлжээ
Алхам №1
Та удаан хугацааны турш ургуулсан урт сайхан хумсаа хугарч гэмтэхээс сэргийлж буй бол 2-3 өдөрт нэг удаа хумсны хутгаар хумсаа бага зэрэг авж заншаарай. Үсний үзүүрийг авахаар үс хурдан ургахаас гадна эрүүлждэг гэдгийг сана.
Алхам №2
Хэрвээ урт хумсаа бат бөх болгохыг хүсч буй бол үргэлж хумсаа будаж хэвшээрэй. Хумсны будаг таны хумсыг бэхжүүлэхээс гадна хамгаална.
Алхам №3
Өдөр бүр бүлээн сүүнд хумсаа 1-2 минут дүрэх хэрэгтэй. Сүү таны хумсыг бэхжүүлэхээс гадна өнгийг нь сэргээнэ.
Алхам №4
Орой унтахаасаа өмнө бага зэргийн лимоны шүүстэй бүлээн усанд хумсаа дүр. Энэ аргыг долоо хоног хэрэглэхэд хумс тань бат бөх болно.
Алхам №5
Аяга таваг угаахдаа үргэлж зориулалтын бээлий өмсч сураарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ