Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгоно

УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн захирал н.Гантөгс нарыг байлцуулан албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгохоор яригдсан байсан. Харин тооцоо судалгааг үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож, жилийн 8 хувийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 20 хувь болж, хүү нь жилийн 6-8 хувийн хооронд хэлбэлзэх бололтой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ