Устөрөгчийн бөмбөг туршжээ

Хойд Солонгосын Сунжибаегам тосгонд газар хөдлөөгүй нь тодорхой боллоо хэмээн “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. АНУ-ын Геологи судалгааны төв тус улсад 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн хэмээн мэдээлсэн юм. Энэхүү мэдээллээс хэдэн цагийн дараа Пхеньян мэдэгдэл хийжээ. Тус улсын удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр танилцуулж байсан устөрөгчийн бөмбөгөө Сунжибаегам тосгонд өнөөдөр 10.00 цагийн орчимд туршсан гэнэ.
“KCNA” агентлаг “Устөрөгчийн бөмбөгийн анхны туршилтыг амжилттай хийлээ” хэмээн мэдээлжээ. Харин Пентагоны зүгээс Хойд Солонгос улсыг устөрөгчийн бөмбөг бүтээх ямар ч боломжгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Чичирхийлэл мэдрэгдсэн бүс нутагт 2006, 2009, 2013 онд тус улсын удирдлагууд газар дор цөмийн туршилт хийж байсан юм. Туршилт хийх бүрт дээрхтэй адил чичирхийлэл мэдрэгдэж байжээ.
НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс “Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийлээ” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ