Баян-Өлгийн цагдаа шилдгээр шалгарчээ

img

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар тус аймгийн “2015 оны шилдэг байгууллага”-аар шалгарч гэрчилгээ, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

 

Аймгийн шилдэг байгууллагыг ажиллагсдын нийгмийн баталгааг хангасан байдал, орон нутгийн төсөвт оруулсан орлогын хэмжээ, “нийтэд үзүүлсэн үйлчилгээний цар хүрээ, эмзэг бүлгийг дэмжих, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулсан ажил, шинэ ажлын байр бий болгох зорилтыг хэрэгжүүлсэн байдал, аль ч байгууллагад өр төлбөргүй байх, гадна тохижилтоороо бусад байгууллагуудад үлгэр жишээ ч байх зэрэг шалгуураар дүгнэж, шалгаруулсан байна.

 

Цагдаагийн газрын хамт олны нөр их хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлийг аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид үнэлж, түүхэн 75 жилийнхээ хугацаанд анх удаагаа аймгийн шилдэг, тэргүүний байгууллагаар шалгаруулсан нь онцлон тэмдэглэх үйл явдал болжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Булганы хүү БОЛД:
Анхдагчдыг төрүүлдэг Булган хангайн хүү цагдаагийн хурандаа М.Батболд танд баяр хүргэж, ажлын улам их амжилт хүсъе. Аргагүй л Булган аймгийн хүү байна.
2016-01-07