Ц.Ашид эх орноо төлөөлөн амжилттай тоглолоо

Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод оны өмнөхөн "Al Ain Classic - Masters 2015" олон улсын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээн болсон.
Дэлхийн 31 орны 127 шатарчид оролцсон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэцэг-Өлзийн Ашид урилгаар оролцож, амжилттай тоглолоо. Монголын 12 настай шатарчин хүүгийн зарим өргүүд тун сонирхолтой болж их мастеруудыг гайхашруулжээ. Ц.Ашид Франц улсын эмэгтэй Их мастер Сафранска Андатай тоглож хожсон байна. Түүний энэхүү амжилтыг мялааж Олон улсын супер Их мастер, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан шатрын ертөнцийн акулуудын нэг Алексей Широв урмын үг хэлж, амжилт хүсэн зөвлөгөө өгчээ.
Дашрамд дуулгахад энэ оны дөрөвдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Азийн Шатрын Холбоо албан ёсоор баталжээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахын тулд Монголын шатрын холбоо идэвхийлэн ажилласан байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ