084 дүгээр ангийн баг аваргалжээ

img

Гардан тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож, улсын аварга болжээ.

 

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан энэ тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчид өрсөлджээ. Тэднээс 60 кг-ын жинд мөн ангийн ахлах ахлагч Х.Бат-Оргил, 65 кг-ын жинд дэд ахлагч У.Золбаяр, 80 кг-ын жинд ахлагч А.Санжсүрэн, 85 кг-ын жинд дэд ахлагч Б.Наадам нар алтан медаль хүртсэн байна. 

 

Мөн 65 кг-ын жинд ахлах ахлагч Т.Төрбат, 70 кг-ын жинд сургагч ахлагч А.Мөнхбаяр, ахлах ахлагч Ү.Энх-Амгалан нар мөнгөн медаль, 60 кг-ын жинд дэд ахлагч С.Сандайжав хүрэл медаль хүртэж багийн дүнгээр, гаргасан амжилтаараа Зэвсэгт хүчний 084 дүгээр тамирчид тэргүүлж цомын эзэн болжээ. Харин тэмцээний дэд байрыг ЦЕГ-ын Тусгай тасаг эзэлжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Baharhaj bn.bugd l mongol orniihoo tuluu zutgej yavaa aaviin huu eejiin ohiduud ta buhneer irged bid baharhaj bn shuu.ulam oluulaa ulam surleg eh oron tusgaar togtnoloo batlan hamgaalaarai amjilt
2016-01-08
bold:
Duu nartaa bayr hurgie.obdog buu sohor. Tenger tselmeg gazar ni zoolon baig. Uragshaa zaluusaa
2016-01-07