ГХЯ: Монгол Улс гүнээ харамсаж байна

Гадаад хэргийн яамны хэвлэлээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Хойд Солонгосын хийсэн цөмийн туршилтыг буруутгаж буйгаа илэрхийлжээ.
Тус мэдэгдэлд:
БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна. БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ