Зуслангийн сууцаа нэг эргээрэй

img

 

Иргэд зуслангийн байшингаа орхиж хотын гэртээ ирээд гурав, дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд хэдэн удаа зуслангийн байшингаа эргэсэн бол.

 

Өчигдөр цагдаагийн байгууллагад "2015 оны есдүгээр сарын 1-ээс 2016 оны 1 дүгээр сарын 7-ны хооронд Шадивлангийн задгайн ... тоотод хулгайч орсон байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Иргэн М бүтэн дөрвөн сарын хугацаанд зусдангийн байшингаа эргэлгүй байж байгаад өчигдөр очоод, хулгайч орсныг мэджээ. Гэхдээ цагдаагийн алба хаагчид тус байшингийн эзэмшигч М-ын сууцны вакум цонхыг хагалж 100 мянган төгрөг алдагдсан хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт суух Э /35 настай, эрэгтэй/ гэгч үйлдсэнийг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Хандгайтын ... тоотоос эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдээллийг авчээ. Мэдээллийн дагуу ажиллаж,  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд суух С /эрэгтэй, 20 настай/ нь бусадтай бүлэглэн иргэн Д-ын сууцны вакум цонхыг хагалж, “Жи мобайл”-ын модемыг хулгайлсныг илрүүлэн, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Зуны улирал дуусаж, иргэд зуслангаасаа хотын гэртээ ирчихсэн намар, өвлийн улиралд зуслангийн байшингаас хулгай хийх гэмт хэрэг гардаг. Иймд зуслангийн байшингийнхаа дохиолол хамгаалалтыг сайжруулах, тэр хавьд байнгын оршин суугчдад захих зэргээр гэмт этгээдийн халдлагаас өөрийн өмч хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ... тоотын цонхыг хагалж,  “Samsung“ /42”/ инчийн зурагтыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суух Ө /37 настай, эмэгтэй/ нь хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа тул иргэд өөрийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Та хэзээ зуслангийн сууцандаа очсон бэ. Өмч хөрөнгөө нэг эргээрэй.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зуслангийн байранд хэрэгтэй юм их байдаг юм байна:
Сэтгэдэл бичигч
2016-01-09
Amarstore:
httpamarstore.webstarts.com ene l amar shiidel bna leedee
2016-01-08
Зочин:
Зуслангийн дохиололд хамрагдаач ээ ... Манайх дохиолол тавиулсан. Сарын төлбөр нь 70,000 төг. Санаа зовох юмгүй амар ш дээ. Утас нь 95212050, 99102050
2016-01-08
иргэн:
Яанаа , нэрээ зулангынхаа муу байрыг эргэх юм сан Цагдаа нар сайн байна хулгайч нарыг уул нь бариад л байгаа юм байна Баярлалаа
2016-01-08