Итали, Испанийг заналхийлжээ

img

Алан хядах “Аль Кайди” бүлэглэл өчигдөр 19.00 цагийн орчимд олон нийтийн сүлжээнд Испани, Итали улсад халдлага үйлдэхээ мэдэгдсэн 13 минутын видео бичлэгээ байршуулсан тухай “www.latestnewsresource.com” мэдээллээ. Хэт даврагчид “Италийн Ром, Неаполь, Испанийн Мадрид хотноо террорист халдлага үйлдэж, олон зуун хүнийг хохироох болно. Та нар өнөөдөр бидний газар нутаг дээр гишгэж байна. Бид тун удахгүй эдгээр улсад нэвтэрч, халдлага үйлдэхээ мэдэгдэж байна. Аллах биднийг хамгаалах болно” гэж мэдэгджээ.

 

“Бичлэгт ярьж буй этгээд Мали дахь зэвсэгт бүлэглэлийн гишүүн” гэж “Euro Press” дамжуулсан байна. Энэхүү дүрс бичлэгийг Испанийн тагнуулынхан шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж “AFP” агентлагт ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Buh uls oron islamchuudiig nevtruulehgui bolvol zugeer yum daanch hunii erh erh chuluu ged NUB ni dongosoh bhda
2016-01-09
зочин:
Эд удахгуй нар сарыг их бага тусаад байна гэж заналхийлэх байх шуу
2016-01-08
Зочин:
Ispanid alan hyadagch nar ih uurlezen bdag yum bishuu
2016-01-08