Хивс арчлах арга

img

 

Гэрээ халуун дулаан болгох, орчныг тохижуулах, тав тухыг бий болгох зэрэг олон шалтгаанаар бид хивс худалдан авдаг. Багагүй мөнгө гаргаж, сонголтондоо цаг зарцуулж авсан хивсээ шинэ байхаас нь арчлах нь чухал. Тиймээс хивс арчлах цөөн хэдэн аргыг санал болгоё.

 

-Хивсээ тоос сорогчоор тогтмол цэвэрлэх хэрэгтэй.  Ялангуяа шинэ хивсийг байнга тоос сорогчоор цэвэрлэх нь зүйтэй. Ингэснээр хивсний гадаргуу дээрх сул үс таныг удаан ”зовоохгүй”.

 

-Хивсийг хэцэн дээр тохож, тоос шороог нь гөвөхдөө чанга цохиж болохгүй. Харин үслэг гадаргууг доош нь харуулж өлгөөд үзүүрээс нь сэгсэрч гөвөөд хэсэг хугацаанд агаарт байлга.

 

-Хивсийг хэзээ ч нойтон аргаар угааж болохгүй. Харин хивс цэвэрлэгч зориулалтын шингэн савангаар цэвэрлэж, дараа нь хуурай алчуураар сайтар арч.

 

-Цайвар хивсний шарласан хэсгийг цууны хүчил, устай тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ.

 

-Индүү,  халаагуур, цахилгаан данх болон бусад төрлийн халуун төрлийн гэр ахуйн хэрэгслийг хивснээс хол байлга.

 

-Хивсэн дээр тогтсон ямар нэг зүйлийн дардасыг сэрээгээр самнаж, арилгаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ