Ч.Сайханбилэг: Шинэ үйл явдлын гэрч боллоо

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.

 

“УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийн дагуу “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж нийт иргэддээ хувьчлах ажлыг амжилттай зохион байгууллаа” гэж “Монгол шуудан” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж, цан цохилоо.

 

34 хувийг хувьчилснаар компани 6,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, энэ хөрөнгөөр автозамын ложистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчдаас 6,2 биш нийт 12,6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн. Энэ нь нийлүүлэлтээс хоёр дахин илүү байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-наас шинэ оны эхний сарын 6-ны хооронд болсон хувьчлах ажил амжилттай болсны илэрхийлэл боллоо гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

 

Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлалыг ил тод, шударга хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлж болдгийг энэ үйл явдал харууллаа. 2016 оны анхны IPO амжилттай болж, хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг өнөөдөр өлгийдөн авч байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хувьчлалд өөр өөрсдийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгсэн төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 

Андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзсэн. Тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлжээ. Ингэснээр захиалга өгсөн бүх иргэд хувьцаа эзэмшиж чадсан бөгөөд энэ нь хүртээмжтэй, тэгш оролцоог хангасныг илтгэж байна. Энэ жишгийг биржээр дамжин хувьчлагдах гэж буй компаниудад тогтоох нь зүйтэй.

 

Өнөөдрийн энэ ажиллагаа дөнгөж эхлэл. Шинээр орсон хөрөнгө оруулагчид өөр хоорондоо хамтран ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг олон улсад өргөтгөх, сайжруулж хүртээмжтэй болгох хариуцлагатай үүргийг хүлээж байна. “Монгол шуудан” ХХК ил тод, сайн засаглалын үлгэр дууриалыг бусад компаниудад үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 

Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын бондын хэмжээ 14,3 хувиар өссөн. Өнөөдөр 5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдэж байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа Хөрөнгийн биржид арилжаалагдлаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж Монголын ипотекийн корпораци 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалж чадлаа. Шинэ оны эхэнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман компанийн анхных болох “Монгол шуудан” цахиур хагалж арилжаагаа нээж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа хэллээ.

 


Сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй цэвэр ашигтай ажилласан тус компанийн нэгж хувьцааны доод үнийг 185 төгрөгөөр тогтоосон юм. “Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 6.3 тэрбум төгрөгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 12.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга арилжааны системд бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийлүүлэлтээсээ 2 дахин их болжээ. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
saihan gomo
2016-01-10
Утас:80804877:
Харилцах утас80804877 Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. - Дотоод сүлжээ тавина. - Принтер таниулна, - Wifi-Switch тохируулна. - Устсан файл сэргээнэ. - Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна. - Бүх төрлийн программын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна. - CD,DVD бичлэг,олшруулах Кино, клип,дуу, тоглоом гэх мэт... - Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ. - Гар утасны код тайлах, програм уншуулна. - Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана. Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс га
2016-01-10
Muu yumnii gerch:
MUU YUMNII GERCH BOLOH CH SAINGUI DEE
2016-01-09
zochin:
erenhii saidaa ..... humuusee ajiltai , orlogotoi baihad l mash ikh zuil hiimeer bna
2016-01-09
irgen:
Toriin omchiig huvid shiljuulj avligachidyg zailuuliya.
2016-01-09
irgen:
Mash zov shiidver bolson shuu? Tord avligachid baihgui bolno. gishuun bolon toriin alban orj avligal avch bayajidag humuus baihgui bolno. ard tumen demjij baigaa. tord omch baij bolohgui shuu?
2016-01-09
Зочин:
Za medehgui daraa jil dampuurlaa l gene
2016-01-09
zochin:
bi bas shine yum uzlee ex ornoo gesen setgeltei zaluug amia xunuuchuud xorolson bolgox gej oroldoj baigaag
2016-01-09
xun:
Doorxi Malchin gegch shig setgedeg xumuus malchingara l bail da.
2016-01-08
jagaa:
saihan bilegiin hiideg erunhii said yu baih vee
2016-01-08
NUUTS:
Сүүлийн гурван жил монголын интернэт комментоор Гомо Мөнхөө гэгч нөхөр од болж дууслаа. Энэ нөхрийн бодит амьдралаас сэдэвлэсэн Онцгой маанаг нэртэй онц сонирхолтой ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд Google дээр Онцгой маанаг гэж хайгаад хэсэгчлэн уншиж болно. Энэ Гомо Мөнхөө гэж ер нь яачихсан үйлтэй амьтан юм бол оо. Төмөр замын Гурван угсармал гэдэг байранд ер нь юу болоод өнгөрсөн юм бэ
2016-01-08
Зочин:
Hen husen ni huvizaa avch bno gedeg sain hereg. Sain yumiig demjdeggui UCHUUHEN tarhitanguud ichig ichig.
2016-01-08
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-08
zochin:
Үнэн өрөвдөлтэй...гэж.
2016-01-08
Зочин:
Төр засаг нь бүр бодлогоороо гаднаас ажиллах хүч зайлшгүй шаардлагатай гэж үзэж ард иргэдээ ирлийзжүүлэх бодлогыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа шүү дээ бас болоогүй ээ Ард иргэдээ бүр бодлогоор өрийн сүлжээнд хамруулж тэр нь амжилттай биелэлээ олж байгаа Гашуун үнэн юм
2016-01-08
зочин:
Монголын ирээдүйг магадгүй Хятад улс тодорхойлж мэдэх болов уу
2016-01-08
зочин:
Ардичлал гэдэг нэрийдлээр амны салиа нь арлаагүй төрийн авилгалч хулгайч нараа цэвэрмээр сэн дээ Ардчилал гэгч Хаа байсан 200 жил тогтносон Нэгдсэн улс одоо хүртэл бүрэн хэрэгжүүлж чадаагүй шүү дээ бүр хүлээн зөвшөөрдөг
2016-01-08
зочин:
Юуны гэрч болох гээд байгааг мэдэхгүй ч ямарч болов их өрийн гэрч болно биз дээ Харамсалтай тэр их өрийг ард иргэд нь нуруундаа үүрээд ч даахгүй шүү дээ Нэг бол эх газраа өрийн барицаанд туучихна биз дээ
2016-01-08
ЗОЧИН:
Ноён сайдаа та хотын хамгийн захын хорооллуудад тал талхаар амь зогоож байгаа өрх айлууд зөндөө байна шүү дээ Харамсалтай нь та мэдэхгүй магадгүй мэдэхыг ч хүсэхгүй биз дээ
2016-01-08
Malchin:
Сайханбилэг бол юу ч мэдэхгүй ногооноороо амьтан. Чиний хийж байгаа шоу хэрээс хэтэрч байна, чиний төсөөлж байгаа шиг үр дүнгээ амархан өгдөг юм гэж хаана ч үгүй. Амных нь салиа арилаагүй, өөрийн биеэр юу ч хийж туулаагүй хүн ийм л халтай. Монгол орны түүхэнд гарсан хамгийн адгийн Ерөнхий сайд.
2016-01-08