Гавьяат тамирчин Д.Сумъяа аваргаллаа

img

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд ордноо медалийн төлөөх барилдаануудаар үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт хотод явуулж буй юм.

 

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн улсын аваргууд тодорлоо. Энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа аваргаллаа. Харин мөнгөн медалийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин н.Хулан хүртсэн юм.

Хүрэл медалийн тавцанд ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин н.Энхрийлэн, Женко клубын тамирчин н.Буянхишиг нар зогссон юм.

 

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй билээ.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Sumiya ch argagui delhiin chansaanii 1d yavaa hun shig bnle. Mundag gaviyatdaa amjilt. Rio.d alt avah l heregtei bn. Manai tamirchid olimpoos l medal avaad baimaar bhiin
2016-01-09