Олон нийтийн цахим сүлжээгээр гурван залуу нэгэн эмэгтэйг дээрэмдээд зугтаж буй бичлэг өнөөдөр цацагдсан.
Тэгвэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр залууг 24 цагийн дотор илрүүлэн дөнгөж сая баривчиллаа. Сэжигтэн этгээдүүд нь энэ сарын 8-ны шөнийн 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 4щ74 настай эмэгтэй Ц-г дээрэмджээ.
Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог.
Б.Хүлэг