Цэцийн хуралдаан хойшлогдлоо
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг баасан гаригт хийхээр товлосон байсан. Гэвч Засгийн газраас уг хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай гэж үзэж хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлууллаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ