Маогийн 36 метр өндөр хөшөөг нураажээ

БНХАУ-ын Хэнань мужийн Тунсюй тосгоны удирдлагууд удирдагч Мао Зэдунд зориулан 36 метрийн хөшөө босгосон билээ. Уг хөшөөг бүтээх ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ны 11.00 цагт албан ёсны нээлтээ хийжээ. Харамсалтай нь гурван сая юаниар бүтсэн Маогийн хөшөөг өчигдөр нураасан талаар “www.aljazeera.com” мэдээллээ.
Маогийн хөшөөг буулгаж буй шалтгаан тодорхойгүй ч албаны хүмүүсийн мэдээлснээр дарга Си Зиньпинийн сэтгэлд нийцээгүй гэнэ. Тосгоны удирдлагууд Маогийн хөшөөг босгох талаар Бээжингийн удирдлагуудад мэдэгдээгүй ажээ.
Тосгоны иргэд 2012 оноос Маогийн хөшөөг босгохын тулд юань цуглуулж эхэлсэн байна. Удирдлагууд уг хөшөөний тусламжтай жилд сая жуулчин хүлээн авна хэмээн төлөвлөөд байсан ч ийнхүү бүтэлгүйтжээ.
Энэхүү хөшөөг нээлтээ хийхээс өмнө интернэт хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлэн “Хөшөөний эзэн нь Мао бус зүгээр л тосгоны өвгөн шиг харагдаж байна” хэмээн шүүмжилсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ