Кёльн хотноо мөргөлдөөн гарчээ

img

Германы Кёльн хотноо эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шинэ оны өмнө тус хотын олон эмэгтэй халдлагад өртөж, бие сэтгэл санааны хохирол амссан билээ. Хотын иргэд эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүдийг эсэргүүцэн ийнхүү хотын төвдөө жагсаал зохион байгуулж, цагаачдыг тус хотоос хөөж гаргахыг шаарджээ. Эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүд нь араб болон африк гаралтай цагаачид байсан юм.

 

“Аnti-Islam Pegida” хөдөлгөөнөөр удирдуулсан 5000 гаруй жагсагч засаг захиргааны байрны гадна дургүйцлээ илэрхийлэн, архины шил шидэж, танхайрсан байна. Тус хөдөлгөөний тэргүүн “AFP” агентлагт “Канцлер Ангила Меркелийн цагаачдын бодлогоос болж Германы өсвөр үе, охид, бүсгүйчүүд аюулд орлоо. Яг одоо цагаачдыг хүлээн авахаа зогсоож, орогнол олгосон цагаачдыг хяналтадаа ав” гэж ярьжээ.

 

Жагсаал хүрээгээ тэлж, эмх замбараагүй байдал газар авсан тулд цагдаагийнхан аргагүйн эрхэн жагсагчдын эсрэг даралттай ус ашигласан байна. Канцлер “Хүчирхийлэгчид удахгүй шийтгэлээ авах болно. Би та бүхний өмнөөс тэднийг шийтгэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Het bodlogogui uildel hiij, USA-iin turhiraltaar nohoid baridag mod ni bolj, teneg uildel hiisniihee goriig gants Germany ch bish Europe ter chigeere amsana. Kadafi-g alj, ulsiig ni suidelsnii shand odoo say say durvegchid, myanga myangan terror-uud niileed Wanga emeegiin zognosnoor Europe-g gazriin horstei ni tegshilheer shiidjildee, Odoo Germany-d heden jiliin daraa ergeed Nazism huchirhegjine. Undserheg uzel ni tuildaa hureed irheer, het tuilshragchid olshirch boslogo uimeen ni irgenii dainii hemjeend hurne de. Tegeed l Europe hussen huseegui dainii gald shatna. Zuvhun Germany-d 1.2 say durvegch baigaagiin 65 ni erchuud gevel ted bugd baidalh, tuiveeh chadvartai. Allaga huchirhiilel gedeg zuil tednii huvid uzeed tuulaad ongorson zuil. Ted tsusnaas aihgui. Harin Europe enend belen uu? Ugui l bolvuu...Muu yum holuur holuur gej bidnii bodj suudag ch ongorson horvoo...Bid ch ter uimeenii hyamrald ni davhar ih bagaar hohirch l taarna da. Delhii ter chigtee...hehehe
2016-01-11
Зочин:
угаасаа оруулдаг нь буруу байсан дөө, цаашдаа асар их зөрчил гарна
2016-01-11
зочин:
Гаднын хүн гадных л байдаг. гадаадынхныг оруулахдаа хууль дүрмээ сайн мэдүүлж байхгүй бол ийм зүйл болно. Манайд ч гэсэн хөлсний гадаад ажилчид хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлж байсөн шүү дээ.
2016-01-10