Өнөөдөр болох үйл явдлын тойм

10.00 цагт Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах, шилдэг эрдэмтэнг шалгаруулж шагнах зэрэг арга хэмжээ болно.
Барилгын хөгжлийн төвд
10.00 цагт "Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт" уулзалт, зөвлөгөөн болно. Утас: 99979799
Уран зургийн галерейд
11.00 цагт Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч торуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.
МҮОНРТ-ийн байранд
11.00 цагт МҮОНРТ-ийн мэдээллийн төрөлжсөн суваг болох MNB "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт болно. Утас: 88838885
Чингисийн талбайд
11.00 цагт Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагад амьдардаг 70 гаруй иргэд НЗДТГ-аас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус төвд Нийслэлээс хүлээлгэн өгсөн иргэдийн олгогдоогүй үлдсэн хоол хүнс,түлээ нүүрсний зардлыг, 12.00 цагт БСШУЯамны үүдэнд БСШУЯамнаасТөв аймгийн Зуунмод сумын 5-р багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийн хөлсөө нэхэмжлэх жагсаалыг зохион байгуулна.
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод
11.00 цагт Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт болно. Утас: 95469964
Төрийн түүхийн музейд
11.40 цагт Үндсэн хуулийн 24 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолын ажиллагаа болно.
"Монгол ньюс" Мэдээллийн төвд
12.00 цагт “Hero entertainment”-ийн захирал Л.Баатархэвлэлийн хурал хийнэ. Хурдын үеэр тус студийн архивын дүрс бичлэгүүд алдагдсан талаар мэдээлэл өгнө.
ТЕГ-ын байрны 7 давхарт
13.00 цагт Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр татвар, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон нийтэд хүрч байгаа мэдээ, мэдээлэлд мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Энэ үеэр бөгөөд сургалтаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хууль, НӨАТ-ын хууль, НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилттэй холбогдон гарч байгаа бусад асуудлын талаар ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТТҮГ-ын дарга С.Орхон, НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар харилцан ярилцана. Утас: 311143, 99990303
Үндэсний олимпийн хорооны 4-р давхарт хурлын танхимд
18:00 цагт Австри улсаас ирсэн снөүбоардын мэргэжлийн дасгалжуулагч Тобиас Рудер снөүбоард анхлан суралцагчид болон дунд шатны гулгагчдад зориулан онолын сургалт зохион байгуулна. Утас : 99080693
СЭТГЭГДЭЛ БИЧИХ