Булган аймагт газар хөдөлжээ

Булган аймгийн Могод суманд газар хөдөлжээ. Тус сумын Баянгол багийн нутаг /сумаас урд зүгт 33 км/ “Түлээ уул” гэдэг газар /У-103004I00, Ө-470,97I00II/ энэ сарын 10-ны өдрийн 08:35 цагт 4.5 магнитутын газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газраас, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Могод сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэлээс газар хөдлөлтийн тухай тодруулахад "Нэг минут орчим нэлээн нүргээнтэй дуу чимээ гарсан. Ямар нэгэн хохирол байхгүй байна гэж" мэдээлсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ