АН-ын горилогчидтой танилц

img

Өмнөх нийтлэл /Ардын намын горилогчидтой танилц/-ийг эндээс үзнэ үү

 

Цуврал нийтлэл энэ удаад эрх баригч буюу АН-ыг онцоллоо. 2012 оны сонгуульд олонхийг бүрдүүлсэн тус намын нэр дэвшигчид хараахан олон нийтэд ил болоогүй. АН-ын ҮЗХ ойрын хугацаанд хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна гэсэн яриа бий. Гэвч өмнө бичсэнчлэн, улс төрийн сонгуулийн хугацаанаас өмнө зарим нь нэр дэвших тойргоо намын удирдлагуудтайгаа аман байдлаар тохиролцчихсон байсан нь тодорхой байгаа юм. Эрх баригч намын хувьд Ардын намаас ялгарах олон давуу талтай. Яагаад гэвэл, тэд өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж намын мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн. Ипотекийн найман хувийн зээл, Гудамж төсөл гэх мэтээр ирэх сонгуульд бариад орох хийсэн ажилтай нам.


Тиймдээ ч Ардын намаас арай өөр тактик буюу хийсэн ажилтай хэлэх үгтэй гишүүдээ өмнө суудал авчирсан, авчраагүй гэдгээс үл шалтгаалан дахин тойрогт явуулах бодлого барих бололтой юм. Гэхдээ өмнө нь бүдэрсэн улстөрчид дахиж тойрогт очих магадлал тийм ч өндөр биш. 2015 он дуусахаас өмнө нэр дэвших тойргоо хэдийнэ авчихсан гишүүд тойргоо тойглож, улстөрчдийн жишгээр бэлэг тараахаа ч бас мартаагүй юм. 2016 оны сонгуульд горилогчдын нэрсийг танилцуулъя. Гэхдээ энэ тодорхой болсон нэр биш гэдгийг уншигч авхай та ойлгох биз. Улс төрийн тухайн  үеийн нөхцөл байдал, АН-ын ҮЗХ-ны шийдвэр, намдаа өгөх татвараас шалтгаалан нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдөх магадлал байгаа юм.
 

Хийсэн ажилтай, хэлэх үгтэйг нь тойрогт хуваарилна


АН-ынхан өнөө жил Архангайд сонголтоо өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар дахиад тойрогтоо очно. Хэрвээ Н.Батбаяр гишүүн энэ удаад жагсаалтын эхэнд эрэмбэлэгдвэл Р.Гончигдорж гишүүн Б.Болорыг дагуулж очих юм. Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан нарын нэр байна. Хэрвээ Х.Ержан хасагдвал Х.Дармен гэх улстөрч энэ жил УИХ-д хүч үзэх гэнэ. Баянхонгор аймагт энэ жил Д.Ганбат, Х.Баттулга нар дахин нэр дэвшинэ. Хосолж нэр дэвшихдээ аймагтаа чамгүй олон бүтээн байгуулалт хийсэн гэдэг утгаараа тэд дахиад хамт очих юм. Х.Баттулга гишүүнд жагсаалтад орох улстөрч мөн ч дээр хэлсэнчлэн хийсэн ажилтай хэлэх үгтэй улстөрчдийг дахин явуулах тактикийг АН барьж буй.

Өмнөх сонгуулиас ялгаатай нь жагсаалтын гишүүд ч санал авчрах учраас Х.Баттулга гишүүнийг жагсаалтад оруулах намын шийдвэр гарах магадлалтай. Тэр тохиолдолд АН-ын ҮЗХ-ны гишүүн, залуу бизнесмэн Д.Мөнх-Эрдэнэ гэх залуугийн нэр дуулдаж буйг ойрын эх сурвалж дуулгалаа. Булган аймаг ганц мандаттай. Энэ тойрогт АН-аас өдгөө намын даргаар ажиллаж буй Д.Эрдэнэбат, өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон Д.Түмэнжаргал нарын нэр зоогдсон байгаа юм. Нам Д.Эрдэнэбатад итгэж байгаа. Говь-Алтайд саяхан ажлаа өгсөн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан очино. Мөн МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь хэрвээ энэ сарын 30-нд ажлаа өгвөл нэр дэвших квотоо “өвөртөлнө”. Ажлаа өгөөгүй тохиолдолд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн очно. Дорноговь тун хатуу тойрог. Тэр ч утгаараа хийсэн ажилтай хүн очих учиртай. Тиймдээ ч аймгийн Засаг дарга П.Ганхуяг, залуу улстөрч Ц.Жадамбаа нарын нэр зоогджээ. Дундговь аймагт нэр дэвшихээ зарласан хүн бол Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн. Гэхдээ танигдаагүй залуугаас илүүтэй Б.Наранхүүд нам нь дахин итгэл үзүүлэх аж.

Р.Эрдэнэбүрэн хэрвээ намдаа татвараа төлж Гүйцэтгэх зөвлөлийн санал авч чадвал жагсаалтад чамгүй урдуур эрэмбэлэгдэх боломж бий. Өмнө бичсэнчлэн Дорнодод энэ жил тун ширүүн “тулаан” болно. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нэр дэвших мандатаа өвөртөлчихсөн. Дараагийн мандатыг УИХ-ын гишүүн М.Зоригт, аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, ССАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан П.Алтангэрэл нарын нэг нь авна. Д.Цэрэнчимэгийн хувьд аймгийн сонгуульд намаа удирдаж орох саналыг намаасаа авсан бол М.Зоригт нэрээ татаж жагсаалтад орох талаар намын удирдлагуудтай ярилцаж байгаа юм байна. Энэ тохиолдолд Дорнодод Р.Бурмаа, П.Алтангэрэл нар очих нь ээ.

Завхан аймагт АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Төрийн банкны захирал Д.Батсайхан нарын нэр дуулдаж байна. Өвөрхангайн тойрог хэдийнэ тодорхой болсон. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар очно. Өвдөг шороодсон атлаа шүүхээр суудлаа авчихсан Г.Батхүү, Д.Зоригт нар энэ удаад жагсаалтыг онилжээ. Өмнөговь аймагт Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын аль нэг нь аймгийн Засаг дарга Б.Бадраатай хамт нэр дэвшинэ. Тэдний аль нэгийг нам жагсаалт руу оруулах учиртай. Сүхбаатар аймгаас М.Зоригт гишүүн татгалзахдаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг УИХ-д сойно гэдгээ мэдэгдчихсэн. Сэлэнгэд АН-ынхан өмнөхийн адилаар хүчтэй улстөрчдөө явуулжээ.

Тун ширүүхэн тулаан болох нь ч тодорхой. Энэ тойрогт АН-аас УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар очно. Залуу танигдаагүй улстөрч явуулж эрсдэл хүлээхийг АН хүсээгүй. Төв аймагт үргэлж улаан тойрог байсан. Тиймдээ ч “торгуулийн суман” гээд хэлчихэд хэтийдэхгүй. Тиймээс АН эсвэл хүчтэй нэр дэвшигч, эсвэл залуу улстөрч явуулна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нарын нэр зоогджээ. Мөн А.Сүхбат аваргыг нэр дэвшинэ гэсэн яриа гараад байгаа юм. Увс аймагт өнгөрсөн сонгуулиар АН орон нутагт ялсан ч УИХ-д баталгаатай гэсэн үг биш. Тиймээс АН эрсдэлтэй энэ тойрогт залуусаа явуулах юм байна.

“Тэсо” корпорацийн захирал, Аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл нэр дэвшихээр тохирчээ. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсхийгээд л нутаг руугаа давхих болсон нь нэгийг хэлэх биз. Ховд аймагт УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ш.Адьшаа нарын нэр байгаа. УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр нам итгэл үзүүлвэл нутагтаа очиход бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч экс гишүүний хувьд жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх эрх ашиг өндөр байгаа аж. Хөвсгөл мөн л “торгуулийн суман”. Аймгийн намын дарга Ч.Батцогт /Шонхор фракци/, ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун /Нэг ардчилал фракци/, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн н.Болдбаатар /МоАХ фракци/ гэсэн хүмүүс өрсөлдөхөөр нэрээ өгчихсөн.

Нам фракцийн сонголтоо хийнэ гэсэн үг. Хэнтий аймагт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар нар нэр дэвшинэ. Орхон аймгийн мандатыг нам нь хэдийнэ УИХ-ын гишүүн М.Батчимэгт өгчихсөн. Харин түүнтэй хамт ХХААХҮ-н дэд сайд асан Х.Золжаргалын нэр яригдаж буй юм. Дархан-Уулд нэр дэвших мандатаа авчихсан байсан А.Гансүх өдгөө хориход ял эдэлж байгаа. Тиймдээ ч АН-ын хувьд Дархан-Уул хэдийнэ жагсаалтаас гарсан гэж хэлж болно. Тиймээс дэд сайдад горилж байсан аймгийн АН-ын дарга Н.Мягмардаш, Л.Наранбаатар нарыг явуулах гэнэ.

Нийслэлийн дүүргүүдэд өмнөх нэр дэвшигчид дахиад очно. Баянзүрхэд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Баянголд С.Одонтуяа, С.Эрдэнэ, Чингэлтэйд Г.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Бат.Батбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг, О.Магнай, Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Засаг дарга Д.Бадарсан, Хан-Уул дүүрэгт Л.Болд, ТОСК-ийн захирал А.Гантулга гэсэн нэрс эхний ээлжинд гарчээ. Намдаа өгөх татвар, ҮЗХ-ны гишүүдийн санал зэргээс шалтгаалж зарим горилогчдын нэрс өөрчлөгдөх магадлал өндөр. Гэсэн ч тэд жагсаалтын урд хойгуур эрэмбэлэгдэх гэх мэтээр юутай ч ирэх сонгуульд “тоосоо өргөх” нь ээ.
 

Жагсаалт хамгийн чухал


Хоёр намын хувьд хоёулаа л жагсаалтад нэр хүндийг чухалчилж буй. Тэр тусмаа намын буурь суурийг тодорхойлох нэр хүндтэй улстөрчөөр жагсаалтаа бүрдүүлэхгүй бол тэд улс төрийн тоглоомд ялагдана гэдгээ юу юунаас илүү мэдэж байгаа. Шинэ мэдээлэл гэвэл МАН Ц.Нямдорж гишүүнээр ахлуулсан багийг жагсаалтад явуулах сурагтай. Тэгвэл АН ч гэсэн Р.Амаржаргал зэрэг намдаа хамгийн нөлөөтэй улстөрчдөөр жагсаалтаа бүрдүүлэхийг зорьж байгаа аж.


АН-ын жагсаалтад мэдээж эхний гуравт намын удирдлагууд бичигдэнэ. АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бичигдэнэ. УИХ-ын гишүүн Д.Арвин, БХБ-ын дэд сайд асан Г.Байгальмаа нар эмэгтэйчүүдээ төлөөлж жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх магадлал өндөр. Ц.Оюунгэрэл гишүүн улс төрөөс завсарлага авсан нь худлаа бол тэр жагсаалт руу орж ирэх учиртай.


УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, М.Зоригт, Д.Зоригт, Б.Наранхүү гэх мэтээр залууст боломж олгож, намын нэр хүндийг чухалчлан жагсаалт руу орох гишүүд олон бий. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Д.Одхүү, Хуульзүйн сайд Д.Дорлигжав гэх мэт намдаа хандив өндөр өргөх эрхмүүд ч жагсаалтыг бүрдүүлэх учиртай. Сонгуулийн шинэчилсэн хуулиар жагсаалтыг таван тойрогт хуваах учраас аймаг, аймагтаа нэр хүнд нь өндөр байдаг хүмүүс намынхаа нэр хүндийг өргөн жагсаалтад өндөр санал авахаар явах ажээ.

 

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
намын жагсаалтаар нэр дэвших нь үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа тул энэ хууль бус шийдвэрийг зогсоож, сонгуулиа хуулийн дагуу явуулъя.Хэрвээ тэгэж чадахгүй бол сонголтыг хүчингүй болгох тэмцэл хэрэгтэй болно доо....Арвин энэ тэр бол улс төрд хэрэггүй, явж ач зээгээ асарсан нь дээр....
2016-01-13
эрдэнэтээс:
арай чдээ ичих нүүргүй лаларууд сонгуульд өрсөлдөнө ч гэх шиг батчимэг гичий минь эрдэнэтээс зайлаарай
2016-01-13
Зочин:
эд нар дахиж сонгогдохгүй болов уу
2016-01-13
Зочин:
bugdiig ni hooj ywuulwal taarna
2016-01-13
Товуу:
Иш чааваас гэж...өнөөх хэдэн бор халзангууд маань байх шив дээ.Одоо та нарын хэрэг ч байхгүй болсон доо.Хэрэг хөг нь өнгөрсөн юмнуудаар ч одоо яах ч юм билээ дээ.Одоо та нарын хийж болох ажил гэвэл шил,лааз цуглуулах л шив дээ.Тэгвэл хүмүүс ойлгох байх аа.
2016-01-13
Зочин:
Юунч сүртэй юмбэдээ.Ганцыгч Монголчууд сонгохгүй!Жагсаалтаар гэсэн том булхайг нь намын нэрийг нь дугуйлахгүй бол сонгогдохгүй хэвээрээ биздээ?Тийм бол бүүрч бүтэхгүйдээ хуурамч ардчилагчид улс орон сөнөөчхөөд яасан ичдэггүй луйварчид вэ?Тэр Баярцогт энэ Н.Батбаяр гээдл хууртагдаж доромжлуулж дарамтлуулж тамлуулж зөхөрсөн.Одоо харин ард түмэн АН гэх хулгай бүлэглэлийг мартах биздээ.
2016-01-13
Зочин:
yag unenedee heregtei songoh hun alga daa
2016-01-12
Зочин:
yag unenedee heregtei songoh hun alga daa
2016-01-12
Зочин:
yag unenedee heregtei songoh hun alga daa
2016-01-12
ZOCHIN:
YMARCH BAISAN ALTANGADASTAI HOLBOOTOI HUN BAIVAL ERTHEN GARAH YUMUU ALTANGADAS GONCHIGDORJ HOEROOS HOLDOHGUI BOL TA BUGD HEZEECH HOL YVAHGUI SHUU ALTANGADAS ARDCHILALIG USTGAJ HAMGIIN MU BULEGLEL GEJ AERD TUMEN MEDEJ BAIGA SHUU....
2016-01-12
teneg garuu:
tenegt batsaanaa ugaadas doloogch
2016-01-12
ӨВӨӨ:
УИХ ЫН ДАРГА АН ЫНДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ ШУУД БУЛААЖ АВДАГ ХҮН ДАХИН ДЭВШИГДВЭЛ МОНГОЛД АРДЧИЛАЛ БАЙХГҮН ИЛРЭЛ БҮХ ҮЙЛДВЭРИЙГ УСТГАСАН ХҮН
2016-01-12
Зочин:
arvin avgai odoo boliee
2016-01-12
Зочин:
Arvin gej gaigui shul ugsun ailiig dagaj yavdag gulug shig baih chini odoo arai uur nam dagahgui dee songuuliin daraa namaa solij bolohgui bolson
2016-01-12
Балт:
Үгүй яахавдээ нөгөө байдаг хэдэн бор халзангууд л бн ..ӨГӨӨД БАЙ ЭДЭНД ..ИХ БАГАГҮЙ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЭД БАЙЖ ДЭЭ ..ИИМ ЮМНУУДЫГ ДЭЭРЭЭ ЗАЛСАН УЛС ЯАЖ ӨӨД НАР ХАРХАВ ДЭЭ ЧААВААС..
2016-01-12
zochin:
Arvin avgai Saihanbileg gulug nar goridtson garuud ymaa ha ha ha ..Dur eznee golohgui ee gej
2016-01-12
чука:
ардчилсан нам ард түмнээ арчаад арчаад л байна даа.Гаргахгүй бол ажилгүй гарчихвал ажилтай цалин нэмнэ гээд л их олон буян амлах байх даа ха ха сонгогдох мөн ч их дуртай туучийнууд юм даа
2016-01-12
123:
batchimeg tuslah ni uls ornoo tagnaad ene ter yu bolson be humuus yuma amarhan martah yum da shar buurtsag uutsgaa
2016-01-12
Зочин:
Алтанхуяг мужик, хэл аманд орж байна гэдэг ажил хиигээд л тэр хиигээгүй юм чинь хэл амны зугаа болох уу
2016-01-12
Иргэн:
Үнэнии ортой
2016-01-12
Зочин:
Алтанхуяг, Сайханбилэг, Амаржаргал, Эрдэнэбат нарыг дэмжиж байна. Ажил хийдэг нь. З.Энхболд, Х.Баттулга, Эрдэнэчимэг нарын популистуудыг сонгож болохгүй.
2016-01-12
Зочин:
уул уурхайгаар улс хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон Уул уурхайг гадныхантай хувааж идэхээр улайрч байгаа эрхмүүдийг бүү сонгоорой
2016-01-12
zochin:
MUU ardchilaliin bag umssun ANARHIST AVILGACHIDiig odoo dahij hezee ch songohgui. Zailtsgaa ta nar
2016-01-12
зочин:
Ховдынхон энэ удаад АН-ыг дэмжихгүй. Тэр дундаа Адьшаад бол бүр ч өгөхгүй байх. Батцогтын хийсэн юм гэж юу байна аа. Мэдэхгүй л юм байна.
2016-01-12
зочин:
Уучлаараы та нараас хэнийг ч сонгохгүй. Ард түмний амьдралыг доройтуулсан хүмүүсийг дахиж хэзээ ч томилохгүй. Алдаагаа дэнсэлж 10 жилийн дараа дахин үзвэл үз дээ.
2016-01-12
irgen:
nam namd tal zassan paznchin
2016-01-12
Зочин:
za zuulegteed baihiin adishaa adishaa ter balai yag yu hiisiin bas oliggui l nohor shig baigaam zondoo olon saikhan humuus baigaa hovd huneer dutdag gazar bish
2016-01-12
Зочин:
Амаржаргал, Баттулга, Уянга нараас өөр хэнийг ч дахин бүү сонго. Ичгүүргүй муусайн хулгайч нар ямар нүүрээрээ дахин сонгогдоно гэж бодоов. Зүгээр л зайлцгаа
2016-01-12
Зочин:
Нөгөө л нийгмийн хог шаарууд болимоор юм өөр боловсон хүчин байдаггүй юмуу хаашаа юм. Ийм хүмүүс ахиад л ИХ-д дэвших нь улс орон хөгжиж дэвших нь боломжгүй болох нээ.
2016-01-12
Зочин:
Амаржаргалыг дэмжиж байна. Бусад нь ч хог шаарууд байнаа
2016-01-12
Зочин:
Хог шаарууд
2016-01-12
Зочин:
Одонтуяа эрдэнийн далбаан дор 2 удаа сонгогдлоо.одоо болно.эрдэнээ ч гэсэн одоо цадсан бол болио.энэ 2-с өөр дэвших хүн алга гэж үү.
2016-01-12
tsaaziin tawtsand zogsoomoor l nohduud bn:
shuud duujluuriin olsond ulguh nohduud bnoo
2016-01-11
Зочин:
Хүссэн ч эс хүссэн ч АН ялагдах нь тодорхой. Улс орон ардын амьжиргааг арай л болгочихлоо.
2016-01-11
Khovd:
Khovdoos Adishaa naidvartai baigaa
2016-01-11
irgen:
nam namd tal zassan paznchin
Зочин:
za zuulegteed baihiin adishaa adishaa ter balai yag yu hiisiin bas oliggui l nohor shig baigaam zondoo olon saikhan humuus baigaa hovd huneer dutdag gazar bish
Зочин:
Арвин урваач шарваач тэнэг авгай одоо болимоор юмаа
2016-01-11
Byambaa:
D, erdenebat ulsin ih hural nasaarai uzlee neg ch garaagui odoo boliochee
2016-01-11
Зочин:
Namiin jagsaalt gesen ydsan arga barilaa bolimoor ym luivarchid mini ??? iim luivarchidiig dahij hoshgorch genedevdee ??? ard olon mini aygandaa shoroo zuurah bolno shuu ???
2016-01-11
hehe:
hol ochij h uts aain er guu dag zaa
2016-01-11
Зочин:
Энэ худал бурагчдын группыг дахин сонгохгүй гэдгээ хэлье.
2016-01-11
Зочин:
Олигтой ганц ч амьтан алгаа.АН ыг нэн даруй төрөөс зайлуулах цаг ирсэн шүү.
2016-01-11
монголчуу:
АН-н малнуудыг энэ удаа бүгдийг нь гудамжинд лааз өшиглүүлнээ. Амаржаргал,Баттулга 2-ыг л сонгоно бусад нь аавынх руу ачигдана.
2016-01-11
werty:
Ene namiig songovol mongol gej bhgui boloh bh, odoo orond orchihson bhad
2016-01-11
Namiin gishuun:
Bolomjiin kharagdaj bnzarim ni.Khovdod Purevdorj gedeg zaluu bgaadaa ug n. Bas Batbold emch,Tseveenravdan zasag ed nariig devshuulbel garna daa
2016-01-11
зочин:
AH-IIN XIISEN ZUILIIG MONGOLIIN ARD TUMEN MEDEJ BAIGAA UZIR MONGOLZUUD 2016 OND AH--IIG DEMJIJ ULSIIN IX XURALD DOR XAYAJ 45 SUUDLIIN ITGELIIG UZUULNE. TA NAR EVTEI BAIXDAA XUZTEI GEDEG SHIG EVTEI BAIJ YLALTAND XURNE SHUU. AH-XAND AMJILT XUSIE.2016 OND TA NAR DANGAARAA ZASGIIN GAZRIIG BAIGUULAX DOR XAYJ 45 SUUDLIIG ABAX XEREGTEI. MAH. MAXH-II ERIN UE DUUSSAN.
2016-01-11
teneg garuu:
tenegt batsaanaa ugaadas doloogch
hehe:
hol ochij h uts aain er guu dag zaa
зочин:
AH-IIN XIISEN ZUILIIG MONGOLIIN ARD TUMEN MEDEJ BAIGAA UZIR MONGOLZUUD 2016 OND AH--IIG DEMJIJ ULSIIN IX XURALD DOR XAYAJ 45 SUUDLIIN ITGELIIG UZUULNE. TA NAR EVTEI BAIXDAA XUZTEI GEDEG SHIG EVTEI BAIJ YLALTAND XURNE SHUU. AH-XAND AMJILT XUSIE.2016 OND TA NAR DANGAARAA ZASGIIN GAZRIIG BAIGUULAX DOR XAYJ 45 SUUDLIIG ABAX XEREGTEI. MAH. MAXH-II ERIN UE DUUSSAN.
2016-01-11
Иргэн:
Үнэнии ортой
зочин:
AH-IIN XIISEN ZUILIIG MONGOLIIN ARD TUMEN MEDEJ BAIGAA UZIR MONGOLZUUD 2016 OND AH--IIG DEMJIJ ULSIIN IX XURALD DOR XAYAJ 45 SUUDLIIN ITGRL UZUULNE. TA NAR EVTEI BAIXDAA XUZTEI GEDEG SHIG EVTEI BAIJ YLALTAND XURNE SHUU. AH-XAND AMJILT XUSIE.2016 OND TA NAR DANGAARAA ZASGIINGAZRIIG BAIGUULAX DOR XAYJ 45 SUUDLIIG ABAX XEREGTEI. MAH. MAXH-II ERIN UE DUUSSAN.
2016-01-11
зочин:
AH-IIN XIISEN ZUILIIG MONGOLIIN ARD TUMEN MEDEJ BAIGAA UZIR MONGOLZUUD 2016 OND AH--IIG DEMJIJ ULSIIN IX XURALD DOR XAYAJ 45 SUUDLIIN ITGRL UZUULNE. TA NAR EVTEI BAIXDAA XUZTEI GEDEG SHIG EVTEI BAIJ YLALTAND XURNE SHUU. AH-XAND AMJILT XUSIE.2016 OND TA NAR DANGAARAA ZASGIINGAZRIIG BAIGUULAX DOR XAYJ 45 SUUDLIIG ABAX XEREGTEI. MAH. MAXH-II ERIN UE DUUSSAN.
2016-01-11
зочин:
AH-IIN XIISEN ZUILIIG MONGOLIIN ARD TUMEN MEDEJ BAIGAA UZIR MONGOLZUUD 2016 OND AH--IIG DEMJIJ ULSIIN IX XURALD DOR XAYAJ 45 SUUDLIIN ITGRL UZUULNE. TA NAR EVTEI BAIXDAA XUZTEI GEDEG SHIG EVTEI BAIJ YLALTAND XURNE SHUU. AH-XAND AMJILT XUSIE.2016 OND TA NAR DANGAARAA ZASGIINGAZRIIG BAIGUULAX DOR XAYJ 45 SUUDLIIG ABAX XEREGTEI. MAH. MAXH-II ERIN UE DUUSSAN.
2016-01-11
Зочин:
bolj bna naad hedee garga maniihan shees aldaj bna daa
2016-01-11
зочин:
Алтанхуяг ганзагын наймааны дайтай хүн үүнээс дээшээ чадавар байхгүи
2016-01-11
болд:
Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах юм
2016-01-11
Zochin:
З.Энхболд, Сайханбилэг, Арвин нар монголын төрөөс зайлаач ээ, хов хутгаж хор найруулж дуусаагүй дутуу л байгаа юм байх даа эд нарыг харахаас дургүй хүрч байна та нар идэж ууж хэдэн үеээрээ баяжиж таргалж хөрөнгөжсөнийхөө горыг амсанаа. Ард түмэн үргэлж номхоноороо дарлуулахгүй босох өдөр ирэх байхаа
2016-01-11
zochin:
Hiisen yumtai nam bolohoor AN yalah ni todorhoi.
2016-01-11
bold:
хэрэг болбол залхтал гуйж хоргооно,хэргээ бүтсэн хойно таг чиг болно сонгуулйн үер ийм байдаг Алтанхуяг хогйн шаар энэ луйварчйнгуудйг дахйн сонговол монгол улам сүйрэндээ
2016-01-11
Зочин:
Ямарч хэрэг алга дөө Арвин бол бүүр хэрэггүй одоо улс төрөөс зайлвал таарна
2016-01-11
Зочин:
Ямарч хэрэг алга дөө Арвин бол бүүр хэрэггүй одоо улс төрөөс зайлвал таарна
2016-01-11
БЭХ-ОЧИР БЭХ:
АРДЧИЛСАН НАМ АЛТАНХУЯГ ДАРГЫН НЭР НҮҮР НӨМӨР НӨӨЛГӨӨР ОВОО ХЭДЭН СУУДАЛ АВНА ГЭДГЭЭ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ
2016-01-11
БЭХ-ОЧИР БЭХ:
АРДЧИЛСАН НАМ АЛТАНХУЯГ ДАРГЫН НЭР НҮҮР НӨМӨР НӨӨЛГӨӨР ОВОО ХЭДЭН СУУДАЛ АВНА ГЭДГЭЭ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ
2016-01-11
С.Бямбадорж:
Яаж ч бодсон Алтанхуяг гишүүн намын жагсаалтанд эхний 5-д зүй ёсоор бичигдэх хүн шүү. ҮҮнийг АН-ынхан нар анхаарах хэрэгтэй
2016-01-11
С.Бямбадорж:
Яаж ч бодсон Алтанхуяг гишүүн намын жагсаалтанд эхний 5-д зүй ёсоор бичигдэх хүн шүү. ҮҮнийг АН-ынхан нар анхаарах хэрэгтэй
2016-01-11
Зочин:
HOSHINUUD SHUUD ZAILAA
2016-01-11
Зочин:
Энэ зураг дээрх горилогччидоос Р.Амаржаргал л ганцаараа юун магад, бусад нь естой буу горьд! Ялангуяа Арвин, З.Энхболд, Д.Зоригт , Эрхэмбаяр гээд танарт ичих булчирхай байна уу? Нуурэндээ адсага наачихсан хегийн . Одоо болио! та нарын емнеес ичсэндээ бегс улайчих юм!?
2016-01-11
Зочин:
эд нар одоо болноо. зүгээр л зайл.
2016-01-11
Иргэн:
Горилогчид БҮҮ ГОРЬД. Одоо болоо юм биш үү???
2016-01-11
Зочин:
арвин марвин
2016-01-11
dd:
dAH aas burxan ch bsan songoxgui ee. ene 4 jil unexeer zuderlee.
2016-01-11
Zochin:
Сэтгэгдэл бичиж байгаа залуучуудын одоогийн амьдралын энэ сайхан боломжбайр, машин, гадаад паспорт..... бүхнийг ардчилал олгосон юм шүү дээ. 70 жилийн түүхийн ололтыг сайжруулж , бурууг нь засахад хугацаа хэрэгтэй. Өөрийн амьдралыг дордуулахгүй, хүүхдийнхээ ирээдүйг гэвэл та нар зөв сонголт хийх хэтэгтэй.
2016-01-11
irgen:
AN nam ba ARVIN zailaaa mongoloos zailaaa
2016-01-11
Зочин:
5 удаа хульхдуулсан сонгогч бидний арчаагүйнх.Ч...царайлаад 6 дахиа сонгоно л доо
2016-01-11
зочин:
Энэ хүмүүс улс орон,ард түмнээ ямар болгочихоод ичэхчгүй цададгүй хандаггүй хүмүүс бэ одоо ёстой болсон одоо цоо шинэ хүмүүс хэрэгтэй хувийн том хөрөнгөтэй хүмүүсийг сонгож болохгүй шүү.
2016-01-11
зочин:
ӨНӨӨ Л ХЭДЭН ЛАЛАРУУД ААН ҮХЭДГҮЭ гээд нэг онигоо байдаг байхаа.
2016-01-11
зочин:
АН-ыг сонгож улс орноо бүүр сүйрүүлж, өрөнд бариулж бусдын хараат болгох монгол хүн л лав олдохгүй биз дээ, түмэн олон минь АН-аас нэгч хүнийг бүү сонго, цааш нь тараа ах дүү танил талдаа, 12 онд бид сонгосон юу болгов, бүгдийг маань ажилгүй орлогогүй, татвар, торгууль, суурь үнээр дарамталсан, хорьсон, ядууруулсан жилүүд байлаа,
2016-01-11
Зочин:
АН болсон байхаа Одоо завсарлага авч идсэн ууснаа жаахан шингээ
2016-01-11
zochin:
АН-хан одоо болио,Та нараар яах вэ арил цаашаа.Нам үзэл бодлоосоо урвасан хүн хүндцагт эх орноо худалдаад бас амь гуйх нь энүүхэнд.АН ер нь ийм хүмүүс олонотой юм байна лээ.Бөөн урюаач шарваач,бялдууч хүмүүс та нарыг сонгохгүйээ....
2016-01-11
Зочин:
Арвин одоо болоо доо. Намаа худалдаад нүгэл хийлээ. Одоо улсаа л худалдахгүй юм бол зогссон нь дээр. Улсаа бид худалдуулахгүй ш дээ хэхэ
2016-01-11
зочин:
ӨӨ өөө АРВИН ЗАЙЛ ОО
2016-01-11
Bugdiig n buud:
Bugdiig n buud....ganzig n ch amid uldeej bolohgui
2016-01-11
Зочин:
Кккк. Ардчилсан нээрээ яанаа. Жагсаалтаар нэг хоёр л гарах байх даа.
2016-01-11
иргэн:
энэ жилийн сонгуулиар сонгохгүй л байх хэрэгтэй одоо наадуул чинь гоё сайхан үгээ яриад эхэлчихсэн иргэдийг туйлдуулж байж хүүхдийн м өнгө бүгдэд нь өгөхөөр боллоо ч гэх шиг урд нь зүгээр л өгч л байсан мөнгө шдээ өөрсдөө шинээр гаргаад өгөх гэж байгаа юм шиг яриад байх юм мөн дээр нь 8-н ипотекийн зээлээр иргэдийг боож байгаад буцаан хүүгийн бууруулна,урдчилгааг бас бууруулна гээд л сэтгэлзүйгээр их л тоголж байна даа.
2016-01-11
gaga:
Өвгөцүүл одоо улс төрөөс холдож, хурдны морь шиг өөрийгөө сойхоо болих болоогүй юу
2016-01-11
irgen:
AMERIK EZEDTEI AN, HAR MASHINAARAA YALH NI TODORHOI BOLCHIHSON SHUU
2016-01-11
Зочин:
Юун горьдсийн одоо та нар бсйхгүй за мөрөөрөө л зайл амаржаргал бол болж байна аа харин намаа соль
2016-01-11
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-11
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-11
G:
Zail. Udiragch hiih hun uneheer alga. Yamaar ch yum be de
2016-01-11
G:
Zail. Udiragch hiih hun uneheer alga. Yamaar ch yum be de
2016-01-11