Шилэн дансны сайтыг 2.1 тэрбумаар шинэчилжээ

Шилэн дансны албан ёсны сайт шинэчлэгджээ. Шинэ сайтыг "IT ZONE"-ын залуус 2.1 тэрбум төгрөгөөр хийсэн гэнэ.
Шилэн дансны мэдээллийг байршуулах сайт хийх захиалгыг Сангийн яам өгч, сонгон шалгаруулалт явуулсан аж. Уг шалгаруулалтад "IT ZONE" компани шалгарч, хоёр тэрбумаар үнэлэгдсэн сайт хийсэн нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж байна.
Төр, хувийн гэхгүй таван сая төгрөгөөс дээш хийгдсэн гүйлгээ бүхэн ил цагаан байх ёстой нь шилэн дансны гол зарчим. Харин бүхнийг ил тод байлгах ёстой шилэн сайтын өндөр өртөгтэй шинэчлэл олонд таалагдсангүй.
Дашрамд дуулгахад сонгон шалгаруулалтыг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай хийсэн гэнэ лээ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ