З.Энхболд Х.Баттулгатай “барьцав”

“Нохойн орон”, “Талын хот” зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кинонуудын зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко” намтарчилсан хөрөг төрийн номыг туурвисан.
Түүний бичсэн энэхүү хөрөг ном худалдаанд гарсан даруйдаа л тун эрэлттэй байгаа. Тэгвэл ийм хөрөг ном бүтээлгэх дараагийн хүн нь зохиолчид захиалгаа өгсөн байна. Дараагийн захиалагч нь УИХ-ын дарга З.Энхболд бөгөөд тэрбээр өөрийнхөө тухай хөрөг номыг бичүүлэхээр болж, нэрийг нь хүртэл тохирсон байна.
Энэ тухай зохиолч Д.Төрмөнх өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн бөгөөд номын нэр нь “Миний мэдэхгүй Энхболд” байхаар тохирчээ. Түүнийг ийн бичсэний дараа УИХ-ын дарга З.Энхболдыг Х.Баттулгатай барьцлаа гэх хүн олон байсан юм. Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ