Ч.Хашчулууныг ММС-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилов

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.
Ч.Хашчулуун нь Москвагийн Их сургуулийг дүүргэж, Токиогийн Кэйо их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан нэгэн билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ