Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Багшийн хөгжлийн ордон”-д

09.00 цагт Сургуулийн эмч нарын сургалт болно. Утас: 99058414

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд

10.00 цагт Макаогийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор професор Алберт Чан  "Нийгмийн сэтгэл зүйн менежмент" сэдвээр лекц уншина. Утас: 99026671

 

НЗДТГ-ын Б танхимд

11.00 цагт Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж  байгаа талаар мэдээлэл хийнэ. Арга хэмжээ  болно. Утас: 99666553, 99160854

 

Үндэсний мэдээллийн төвд

11.30 цагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлээс  мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.30 цагт Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

 

13.00 цагт Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд

16.00 цагт “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр орон сууцны 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу” сэдэвт хэлэлцүүлэг  болно. Утас: 98066116

СЭТГЭГДЭЛ БИЧИХ