”Бурханлиг гоо сайхан” ХХК ” ХОНЬКО” савангаа хаана үйлдвэрлэдэг вэ

img

Монголчууд бид сүүлийн үед их л үндэсэрхэг үзэлтэй болж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, “Эх орондоо хөрөнгө оруулалт хийцгээе” гэсэн уриан дор нэгдэх болсон. Үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч зарим нэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг манайхан БНХАУ-д яг адилхан дууриайлган үйлдвэрлэж оруулж ирдгийг хэн хүнгүй л мэднэ.



Дэлхийд алдартай брэндийн уруул өнгөлөгчийг дуурайлган хийжээ



Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сонины редакцид нэгэн хэрэглэгч хандсан юм. Тэрбээр “Бурханлиг гоо сайхан” ХХК нь Монголдоо 100 хувь үйлдвэрлэсэн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн. 


Гэтэл тус компани нь дэлхийд нэр хүндтэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хуулбарлаж, өөрсдийн патент мэтээр реклам зар сурталчилгаагаа явуулсныг хүн бүхэн мэднэ. 
Хамгийн гол нь тус компанийн үйлдвэрлэж буй “Хонько” саван болон бусад бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-д үйлдвэрлэгдэж байна.


Тухайлбал, та бүхэн Google-р ороод “Alibaba.com” гэж ороод үз наад Монголдоо үйлдвэрлэв, үндэсний брэнд гээд нэрлээд байгаа бүх бүтээгдэхүүн хэлбэр дүрс, өнгө төрхөөрөө ярайгаад гараад ирнэ. Мөн адил Google-р ороод үзэхэд чинь “EOS” гээд дэлхийд алдартай уруул өнгөлөгч байгаа тэрийг бас л тэд дуурайгаад хийчихсэн байна. Хэрвээ дээрх газрууд манайхыг өөрсдийнх нь патентийг хулгайлж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж мэдвэл ёстой нэг шившиг болно доо. Монголд хэн ч бизнес хийж болно. Тэр нь эрх чөлөөтэй. Харин дэлхийд брэндийг хулгайлж авчихаад Монголд үйлдвэрлэв гэж худлаа реклам цацаж хэрэглэгчдийг хуурч болохгүй биз дээ. Энэ асуудлыг та бүхэн тус компанийн удирдлага болон холбогдох газууруудаас асууж нягтлаарай” гэсэн юм. Ямартай ч дээрх эмэгтэй үнэхээр Монголд үйлдвэрлэж байна уу гэдгийг шалгаж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүссэн юм. 



Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрийн менежер Г: Та нарт үйлдвэрээ үзүүлэх шаардлагагүй

 

Ингээд сэтгүүлч миний бие тус компанийн нэрийн дэлгүүр болох Орос элчингийн баруун талд байрлалтай Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрт нь очлоо. Тус дэлгүүрт орж худалдагч гэх 20-25 насны охиноос удирдлагуудтай нь уулзах хүсэлтэй байгаагаа уламжлахад манай эзэн хэмээн Г гэх хүний 8811..... утасны дугаарыг өгсөн юм. Түүнтэй утсаар холбогдож “Танай гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл явуулдаг байртай чинь танилцах гэсэн юм” хэмээн учирлан хэллээ. Гэтэл утасны цаанаас эзэн хэмээн нэрийдсэн Г гэх залуу “Маргааш хүрээд ир. Одоо надад зав байхгүй” байна хэмээсэн юм.


Мэдээж бид энэ бүхний үнэн худлыг олохын тулд долоо хоногийн дараа дахин дэлгүүр дээр нь очиж худалдагч охиных нь хажууд нөгөө Г гэгчтэй ярихад “Чи заавал манай үйлдвэртэй танилцаж яах гээд байгаа юм. Би чамд үйлдвэрлэлээ танилцуулчвал чи бүтээгдэхүүний орц найрлагыг хулгайлчихвал яах юм. Ер нь хэдэн төгрөг нэхээд байгаа юм. Чи анхнаасаа мөнгө шантаажлаад байгаа юм бишүү. Заавал чамд үйлдвэрээ болон бүтээгдэхүүнээ танилцуулах шаардлага байхгүй. Би ч бас хэвлэл мэдээлэлд ажиллаж байсан” хэмээн цамнаж гарсан юм. Түүнчлэн энэхүү ярианы дараа утас руу минь элдэв янзын мессеж бичиж дарамтласан юм. Бидний гол зорилго гэвэл дээрх эмэгтэйн ярьсан зүйл нь хэр үнэний ортой эсэхийг л шалгахыг хүссэн болохоос тус дэлгүүрийн менежер гэх Г-гийн хэлсэнчлэн хэн нэгний мууг үзэж шантаажлах гэсэн санаа байхгүй гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх. 


Ингээд энэ үйл явдлын дараа МХЕГ-ын хэвлэл мэдээлийн ажилтан Балжиннямтай уулзаж энэ асуудлыг тодруулахад “Яг энэ зөвшөөрөл өгдөг асуудал манай дээр харьяалагдахгүй болсон. Тиймээс тус компани нь аль дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна гэдгээс нь хамаарч тухайн дүүрэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь өгч байгаа” гэлээ. 



Ч.Байгальмаа: “Хонько” саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн нь манай мэдээллийн санд бүртгэгдээгүй



Ямартай ч бид “Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн нэрийн дэлгүүрүүдийг мэдэхээс бус хаана аль дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг эсэх нь бүрхэг байсан юм. Ингээд энэ үйл явдлаас хойш бүтэн долоо хоногийн дараа эрэл сурал болсны эцэст тус компанийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн ресурс хотхоны 78/1 байранд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг олж мэдсэн ч бас л хаалга мөргөсөн юм. Ингээд бид тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Байгальмаагаас асуухад “Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН болон иргэд нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх НИТХ-ын 07 дугаараар тогтоолоор батлагдсан журам гэж байдаг юм. Энэ тогтоолын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хэрвээ манай дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бол заавал ч үгүй гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл таны асууж байгаа “Хонько” саван болон”Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн бүтээгдэхүүн манай мэдээллийн санд ямар ч бүртгэлгүй байна” гэлээ. Мэдээж бид энэ асуудлыг баттай нягтлах үүднээс дүүргүүдийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс асуусан боловч тодорхой мэдээлэл алга байна гэх хариултыг өгсөн юм. 

Үүний дараа тус компанийг органик гоо сайхны бүтээгдэхүүдээ хэзээ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас лиценз авсан эсэхийг нь асуухаар очсон ч хариуцсан нь хүн нь хэд хоногоос ирнэ гэх мэдээллийг өгсөн юм. Хэрвээ тус компани Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдгээр бүтээгдэхүүндээ “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийг яаж авсан нь ч хачирхалтай.Ямартай ч бид энэ асуудлын үнэн учрыг мухарлахыг хүссэн ч асуудлын голыг мэдэж буй компанийн менежер гэх залуу биднийг сүрдүүлж мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэрвээ үнэхээр урд хөршид биш Монголдоо үйлдвэрлэг юм бол яагаад үнэн худлыг дэнслэхээс тус компанийн удирдлага болон менежер нь татгалзах болов оо. 


-Тус компани одоогоор Монголынхоо зах зээлд бүтээгдэхүүнийхээ чанар үзэмжийг үргэлж сайжруулж хонины сүүлээр хийдэг “Хонько” савангийнхаа шинэ төрлийг нэмэгдүүлж гүзээлзэнэ, нимбэгтэй саванг шинээр худалдаанд гаргасан хэмээн сурталчилж байгаа. Бид энэхүү мэдээллийг дараа, дараагийнхаа дугаарт олон талын эх сурвалжтай буюу хил гааль болон бусад албаны хүмүүсээс асууж тодруулж үнэн зөв мэдээллийг хүргэх болно.



Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Bi Hunnu malld hudaldagch hiideg, Mnai delguurt Goo brandiin baraa, Bs lhamour ch bdg. Neg udaa lhamouriin Hulan gd zahirald ni baraagaa avchirch uguuchee, Goo brandiih tsag tsagt ni avchirdag gtel uuduus tedniih hujaad hiideg, ugaasa hun burt tgj helj bai gd aimr zagnasan. uneheer aimr huuhen bnle. HUMUUSEE ENE BOL Lhamour gd Goo brandiig duuraidag gazriin yavuulga shuu!!! Ugaasa Ganga, honinii suultei yum yaj Hujaad bhv de, ene setguulch icheech gar hul bolood l
2016-01-12
Зочин:
Bi Hunnu malld hudaldagch hiideg, Mnai delguurt Goo brandiin baraa, Bs lhamour ch bdg. Neg udaa lhamouriin Hulan gd zahirald ni baraagaa avchirch uguuchee, Goo brandiih tsag tsagt ni avchirdag gtel uuduus tedniih hujaad hiideg, ugaasa hun burt tgj helj bai gd aimr zagnasan. uneheer aimr huuhen bnle. HUMUUSEE ENE BOL Lhamour gd Goo brandiig duuraidag gazriin yavuulga shuu!!! Ugaasa Ganga, honinii suultei yum yaj Hujaad bhv de, ene setguulch icheech gar hul bolood l
2016-01-12
Зочин:
neg busgui bidend helsen gnuu kk ugasa todorhoi shdee Lhamour iin Hulan avgai l zahialsan bn. Ta nar orood haraarai Goo brand ymar post oruulna margaash yag duuraina, Goo giih shine jiliin umnu yag yaj hiij bga, buh zurag bichlegee uzuulsen humuus teneg bish shu. Ene setguulch chaavaasda zahialgaar olon hunii huch hudulmuriig ingej unagaaj bolhguiee!! ymar ch barimt alga
2016-01-12
Bayarmaa:
ийм юм хийх ч наад захын ажилдөө. Хүмүүсээ энэ бол зүгээр л Лхамур гэдэг газрын захиалагт бичвэр байна!!!
2016-01-12
Bayarmaa:
За хүмүүсээ та нарт ганц үнэн зүйл хэлье, эднийх Монголдоо үйлдвэрлэдэг нь үнэн. Бүх зураг хөрөг баримтууд нь өөрсдийх нь facebook-т байнлээ. Үйлдвэр нь Нарантуулын зүүн талд байдаг. Би бас анх эднийхийг гадаадад үйлдвэрлэдэг гэж боддог байлаа. Энэ доор сөрөг коммэнт бичсэн хүмүүс бүгд л Лхамур гэдэг газрын ажилчид, ах дүү хамаатан садан. Би өөрөө Лхамурт ажиллаж байсан. Захирал нь Хулан гэж үнэхээр аймар хүүхэн байдаг. Бүх ажилчидаараа эдний хуудас руу нь харшил өгч байна гэж бич, эднийх гадаадад хийдэг гээд л бидний толгойг угаана. Тэгээд Хонько саванг нь дуурайгаад Хургахан гэж хийсэн. Муулаад л дуурайгаад байдаг. Хамгийн аймар нь Ааваараа эднийхийг мэргэжлийн хяналтад шалгуулуулсан тэгээд хариуд нь үнэхээр Монголд хийдэг юм байна гэхэд хэлэх үггүй болсон доо. Хулааан чи шударга өрсөлдөөч!!! Би бас өөрөө доорх хүмүүс шиг өрөвдөлтэй коммэнт бичдэг байсандаа ичиж байна. За тэгээд өөрийгөө дэлхийн банкд ажилладаг байсан гэж мөнгө өгч хэвлэлээр гардаг хүн ийм юм хийх ч наад захын ажилд
2016-01-12
enhee:
organic buteegdehuun eruusuu bish bna lee. vannii bunbuluguud ni ih tod ungutei usand hiigeed orson us ni ungutei bolson. ugaasaa iim tod organic ungu oruulagch bdag yum uu?????? hereglegchdiig huurahaa bolimoor yumaa.
2016-01-12
Зочин:
үгүй байлгүйдээ би 2 төрлийн бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байгаа үнэхээр органик гэдэг нь мэдэгдэж байна лээ арьс маань ч цаанаасаа эрүүлжээд байгаа
2016-01-12
goo saikhan:
manai neg naiz ene uildberiin buteegdekhuuniig hereglej uzsen gesen, bas kharshil ugsun gesen shuu, bolgoomjtoi baigaarai eruul mendeeree khokhirokh bii dee
2016-01-12
zochin:
Монголд үйлдвэрлэдэг юм бол яагаад үйлдвэрээ нуугаад байдаг юм болоо?, үйлдвэрлэлээ танилцуулж, ил тод, нээлттэй бараагаа сурталчилах хэрэгтэй шүү дээ, гоо сайхны бараа гэдэг бол хүний эрүүл мэнд, гоо сайхантай шууд холбоотой тул хэрвээ хятадад үйлдвэрлэдэг бол энэ маш ноцтой асуудал байна, үүнийг холбогдох байгууллагууд мэргэжлийн хяналт, Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим ... зэрэг анхааралдаа авахгүй бол болохгүй нь байна шүү
2016-01-12
Үйлчлүүлэгч:
Эх орондоо үйлдэрлэнэ гэдэг сайхан, гэтэл үйлдвэрлэдэг гэсэн хэрнээ яагаад үйлдвэрээ нууж тэгж загнаж бөөн юм болсон юм бол !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Тэгэхээр үйлдвэрлэдэггүй л бна даа, ингэж хэрэглэгчдийг хуурч болдог юм уу, арай ч дээ, эдний бүтээгдэхүүнүүд органик мөн юм уу, дэндүү тод өнгөтэй, тэгээд ч биеийн тос нь задлаад хэд хонохоор муухай үнэртээд эхэлдэг...
2016-01-12
hereglegch:
Гонгорсүрэн ээ, Таниас асуух 2 зүйл байна. Та заавал хариулна шүү. 1. Та гоо сайхны мэргэжилгүй байж, энэ олон бүтээгдэхүүнийг яаж өөрөө, хийж, зохиодог юм бэ ? 2. Бүх бүтээгдэхүүнээ патентлуулсан гэсэн. Үүнийгээ баталгаажуулж, олон нийтэд, хэрэглэгчдэд танилцуулна уу. 3. Таны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн надад харшил үзүүлсэн.
2016-01-12
Зочин:
Zuw2 iimerhuu ard tumnee huurch mehelsen aj ahuin negjuudiig sn shalgah heregtei .Mergejliin hyanalt hil gaaliig dawhaw shalguulj ene uil ajillgaag darui zogsoohgui bol tsagaan saraar jinhene organik mgl gj ard irgediig huurah bh Shu AMJILT
2016-01-12
zochin:
Hereglegchiin erch ashgiig sain hamgaalj baina. Sain baina. Sayhan Goe gedeg tarag hytadad uildberleed bagonoor oruulj irj baisan tuhai baisan. Bi ene Goo s kompaniin bien scrub avsan harshil uzeeleed ene kompanid bichsen hariu ogoogui. Buteegdehuunii ongo uneriig ni uzeheer ogt organic bish. Ednii buteegdehuuniig labartoroor shalgaj ogooch.
2016-01-12