Бухимдал дагуулсан бар кодтой баримт

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Төлсөн НӨАТ-ынхаа хоёр хувийг жилийн эцэст эргүүлэн авах тухай сайхан мэдээ хүмүүст таалагдсан. Гэхдээ энэ ажил дуулиан ихтэй үргэлжилж байна. Учир нь хэвлэх болон кассын машин авах нь эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Уг нь 9000 гаруй цэгээс баримт авч болно хэмээн албаныхан хэлсэн боловч хэрэгжилт тун тааруу байгаа нь ажиглагдлаа. “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” (хүнс), “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр, “Замбала” дэлгүүр “Модерн номадс”-ийн салбар ресторан, “Интер ном”-ын салба­рууд, “Өргөө 1,2” “Тэнгис” кино театр зэрэг газруу­даас сугалаатай баримт хэвлэж эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар НӨАТ-ын системд 1,185,602 борлуултын гүйлгээ бүртгэгдээд байна. Та зөвхөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас бар код бүхий тасалбар авна гэж бодох хэрэггүй. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүхий л газраас худалдан авалт хийх бүртээ бар кодтой баримт авах эрхтэй хэмээн төсөл хэрэгжүүлэгч багийнхан хэлэв.

 

 

ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч...

 

Баянзүрх худалдааны төвд өнгөрсөн сард туршилтын журмаар сугалаатай баримт хэвлэх машин ажиллуулж байсан. Энэхүү туршилт үр дүнтэй болсныг “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Гэвч өдгөө ажиллахгүй байгаа аж. Баянзүрх худалдааны төвийн дарга Э.Энхтөр “Хамгийн анх манай төвд бар кодтой баримт хэвлэх машин суурилуулан туршсан. Одоогоор ажиллахгүй байгаа нь үнэн. Учир нь манайх 500 гаруй худалдагч, түрээслэгчээ коджуулах ёстой. Үүний дараа дээрх машинаас баримт авах боломж бүрдэнэ. Гэхдээ ганц машин ажиллуулахад дараалал үүсэх магадлал­тай. Тиймээс энэ талаар харилцан ярилцаж байгаа” гэв.

 

Ер нь энэхүү баримтыг авахын тулд ТҮЦ машин шиг төхөөрөмж нэгдсэн журмаар байрлуулах уу, кассын машиндаа систем суулгуулах уу гэдэг сонголт байгаа талаар худалдаачид ярьж байна. Гэхдээ ухаалаг утастай хүн аппликейшн суулган ашиглаж болох тухай албаныхан хэлж байлаа. Гэсэн хэдий ч тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байгааг хүмүүс хэлсэн юм. Хэ­дий­гээр өнгөрсөн сард хийсэн туршилт амжилт­тай болсон гэх боловч мэдээлэл түгээлт тааруугаас хэрэгжилтэд саад учруулж байгаа болол­той. Тиймээс энэхүү аж­лын алхам бүрийг нийтэд танин мэдүүлэх учиртай юм.

 

БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА ГЭВ ҮҮ?

 

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна хэмээн иргэд бухимдаж байна. Худалдаа эрхлэгчд болон худалдан авагчдын дунд үл ойлголцол үүссэн байлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Уртын чандмань” дэлгүүрийн худалдагчийн хэлж буйгаар “Аливаа бараа бүтээгдэхүүн борлуу­лахдаа манай дэлгүүр НӨАТ-ыг шингээдэггүй. Харин баримт олгохын тулд зайлшгүй 10 хувийг нь нэмэхээс аргагүй” гэх. Харин үйлчлүүлэгч “Тэгээд л барааны чинь үнэ өсч байгаа биз дээ” хэмээн маргаж байв. Иймэрхүү үл ойлголцол нэлээд бий. Энэ нь хувиараа худалдаа эрхлэгч болон хүнсний дэлгүүр, мухлагуудад энэ мэтчилэн бэрхшээл тулгарч байна. Харин супермаркет, сүлжээ дэлгүүр, томоохон үйлчилгээний газруудын хувьд арай өөр. Тэд аль хэдийн бар код бүхий тасалбар олгоод эхэлсэн байгаа юм.

 

ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВАХ НЬ

 

Жижиг аж ахуйн нэгж, хувиараа худалдаа эрхлэгчид болон хүнсний дэлгүүр, мухлагууд бар кодтой баримтын та­лаар мэдээлэлгүй бай­на. Кассын машин, компьютергүй газрууд заавал кассын машин авах ёстой гэнэ. Үүнд гурван төрлийн төхөөрөмж баг­тана. Тухайлбал, ком-пьютер, бар код уншигч, кассын принтер. Түүнчлэн компьютерт шаардагдах үзүүлэлтийг хүртэл заажээ. Кассын машин авснаар татварын системд холбогдох тусгай кассын программ уншуулан таниулна. Ингэснээр тухайн байгууллагаас худалдан авалт хийж, үйлчилгээ авах бүртээ бар код бүхий баримт авч болох юм. Тиймээс дээрх төхөөрөмжийг авахын тулд 20 байгууллагаас сонголтоо хийж болно. Мөн сар бүр 15 мянган төгрөг төлөөд бааз пос буюу кассын программ суулгах учиртайг албаны­хан онцоллоо. Уг нь энэ систем рүү шилжихийн тулд ямар нэг машин, тоног төхөөрөмж шахах­гүй хэмээн тэд хэлж бай­сан. Гэвч бодит байдал өөр байгаад хүмүүс бухимдаж буй юм.

 

ТӨВ БОЛОН ЗАХЫН ЯЛГАА

 

Татварынхан шинээр хэрэгжүүлж буй ажлаа сур­талчлан таниулах ажлыг бүхий л үйлчилгээний газруудад танилцуулж байгаа ажээ. Иргэн Гантулга “Би  ихэвчлэн Петровисын шатахуун түгээхээс бензин авдаг. Сугалаанд оролцох баримтаа ч авч байгаа. Зарим газар баримтаа өгч эхлээгүй байна лээ. Тэгэхдээ бас нэг хүндрэлтэй тал нь баримт нэхсэн хүн өөрөө заавал шатахуун түгээгүүрийн байр руу нь орж хэвлүүлж авдаг юм байна лээ. Нэхсэн нэхээгүй бүгдэд нь шатахуун түгээгч нь шууд хэвлээд өгдөг бол амар байна” гэв. Энэ бол хамгийн наад захын жишээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа ч төгс хэвшүүлэх горим үйлчлэхгүй байгаа нь хувь хэрэглэгчдэд хүндрэл учруулж буй юм.

 

Ер нь хуулийн сурталчилгаанд төв болон захынхны ялгааг сайтар ухуулж буй. Тухайлбал, “Төвийн хэсгээр үйлчилгээ эрхлэгчид бидний санал болгосон төхөөрөмжийг төвөггүй авч байгаа” хэмээн захын хэсгийнхэнд ухуул­жээ. Гэхдээ энэ нь үнэнд нийцсэн ухуул­га биш бололтой. Учир нь эдийн засгийн хүнд­рэл үйлчилгээ болон худал­дааны газруудын бор­луулалт, орлогод илтэд нөлөөлсөн. Тиймээс өдрийн орлого 2-3 дахин унаж байгааг бизнесийнхэн хэлсээр байгаа юм. 1.5 сая төгрөгөөр төхөөрөмж худалдаж авч чадахгүй газрууд нь нийт аж ахуйн нэгжийн 60-70 хувьд хүрнэ хэмээн зарим нэг нь хэлсэн юм. Ер нь энэ талын мэдээлэл тун тааруухан явж байгаагийн илрэл нь нийтэд ойлголт өгч чадаагүйгээс харагдана. Иргэн н.Батболд “Баримт өгч байгаа үгүйг мэдэхгүй байна. Авч үзээгүй л явна. Нэгдүгээр сарын 18-наас албан ёсоор өгч эхэлнэ гэж байсан. Энэ талаар тодорхой ойлголтгүй л байна” гэв. Энэ мэтчилэн энгийн иргэнээс эхлээд бизнесийнхэн ч төдийлөн ойлголт авч чадаагүйдээ бухимдсаар.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

У.ЦОГТБИЛЭГ, С.ДУЛАМСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Улсын төсөвт орох татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, татвараас зугтаах явдлыг арилгахын тулд энэ хууль гарсан. Улс эх орны эрх ашигт нийцэж байгаа. Тийм учир иргэн бүр баримтаа заавал нэхэж ав, сугалаандаа оролц. Жижиг дэлгүүрүүд, худалдаачид, үсчин, цайны газар бүгд баримт өгөх ёстой. Сайн нэх. Танд ч ашигтай, улс эх орондоо ч хэрэгтэй.
2016-01-13
Зочин:
ЗА ЯАХАВ ТЭР БАРИМТЫГ АВААЛ Л БАЙ ТЭГТЭЛ ТЭР БАРИМТ АВСАН БОЛ НӨАТААС ГАДНА ХХОАТ 10 ХУВИЙГ ТӨЛСӨН БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ МАНАЙ АРД ТҮМЭН ХЭЗЭЭ ОЙЛГОХ БОЛ ЦАЛИНГААС ИЛҮҮ БАРИМТ ЦУГЛУУЛЖ ХХОАТ ТӨЛӨХ БОЛЖ БАЛАРАХ ВИЙ ДЭЭ
2016-01-13
Зочин:
Наран туул зах хүнсний дэлгүүрүүд баримтаа өгөхгүйл байна даа яах вэ хөөш хуулиа хэрэгжүүлээч
2016-01-12
Зочин:
novshnuudaa naad balai umaa bolioch bi ulsaas um avchaad tatvar tuluud baih uu
2016-01-12
Зочин:
Америк , герман болон бусад зарим нэг хэт хурдан хэнжсэн улсад байдаг татвар гэнэ бид 300 жилийн дараа ийм болох байх одоогоороо амьдармаар байна
2016-01-12
Зочин:
Хуучнаараа явсан нь дээр аж ахуйн нэгжууд татвараа тушаагаадл явах , жижиг лангуу турээслэгч ид 6000 т тушаагаадл явахад болно их хурдын гишууд нэртэй луйварчид баяжиж аваад бусдад балга хоол унд ны бололцоо одгохгй гэж ийм хачин татвар гаргаж иржээ
2016-01-12
Зочин:
Том дэлгуурт болно жижиг дэлгуур туц, зах дээр лангуу турээслэгч, барааны лангуу турээслэгчдэд бутэхгуй ер нь ард тумнйиг талцуулан хэрэлдуулж байгаа энэ бусармаг монголчуудын амьдралыг дордуулахаар оруулж ирсэн энэ арга хэмжээ нуран унаж уунийг сэдсэн хунийг эх орноосоо урвасанд тооцох хэрэгтэй
2016-01-12
Зочин:
Миний дэлгүүрээс нөгөө баримт энэ тэрээ авъя гэсэн чинь одоогоор өгч эхлээгүй байгаа гэжийнаа
2016-01-12
Зочин:
Хүмүүс тэр болгон баримт цуглуулаад бүртгүүлээд байж чадахгүй учир начры нь олоогүй л байна.
2016-01-12
zochin:
120d baidag Orgil hudaldaani tuv barimt ogohgui bna shuu.Asuuhaar hudaldagch nar n medehgui gej ih uurtai utsaartai bna lee shuu
2016-01-12
Зочин:
энэ хууль хэрэггүй шүү дээ, буццан олгох мөнгөө үнэнээс нь хасвал болох юм шиг санагддаг, ардын толгойг эргүүлж байгаа юм
2016-01-12
Зочин:
Одоо даварсан нийгэмээс даруулгатай хүн шиг амьдрах, омголон явах цаг болсон шүү миний ард түмэн энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд дээрхи нийтлэл бичсэн сэтгүүлч та энэ нийгэмтэйгээ хамтарч хоршиж явахыг хүсэе. Би ч татвар төлөгч байсан та ч тавар төлөгч байсан энэхүү систем ил боллоо өөр яахуу тэгээд
2016-01-12
Зочин:
Дэлгүүрийн бараа авалтанд 10 хувийн татвар бусад татвар шингэсэн байгаа шүү дээ дэлгүүрийхэн урд тэрхүү татвар янз бүрийн шаарддагүй болхоор анзаараагүй явсан байх. Ямар ч бараа бөөнийх байна уу жижиглэн байна уу та анзаарсан болов уу урд таны авсан кассын баримтан дээр НӨАТ гээд мөнгө суутгагдсан л байсан шүү дээ
2016-01-12
Зочин:
Цаг нь болоогүй, ард түмний амьдрал дордсон энэ үед энэ НӨАТ- ийн хуулийг зогсоох хэрэгтэй. Ард түмэн бухимдаж байна.
2016-01-12
Зочин:
Цаг нь болоогүй, ард түмний амьдрал дордсон энэ үед энэ НӨАТ- ийн хуулийг зогсоох хэрэгтэй. Ард түмэн бухимдаж байна.
2016-01-12
Зочин:
Цаг нь болоогүй, ард түмний амьдрал дордсон энэ үед энэ НӨАТ- ийн хуулийг зогсоох хэрэгтэй. Ард түмэн бухимдаж байна.
2016-01-12
Зочин:
Bi huviara naima hiideg jiriin irgen sard tatvart 6000 toldog bsan...bara zarahda yamarch noat nemehgui zardag bsan odo nadas zarsan baraa bvrt 10 huvi avch 2 huvi iin hudaldan avagchid 8 huvi tatvart ochih yum bn.tegheer joohin ashig maani bhgui boloh geed bdag baraga 10 hive nemj zarhaas oor argagui boljino 10.000 gaar bara zarchad 1000 noat nemj avna geel heleh yum bnda..yaj amidran da
2016-01-12
Зочин:
IRGEDEE SHULAH BAS NEG BOLOVSON ARGA BI NOMINGOOS GOO SAIHNII BUTEEGDEHUUN AVSAN CHINI 140.000 BOLSON НӨАТ 14000 TOG NEMJ AVCH BNA LEE ENE SHUDRAGA YAVDALUU TEDNIIHEES BARAA AVSANIIHAA TOLOO 14000 TOG TOLSON
2016-01-12
Зочин:
Тависан өрийг нь төлөх гэж аж ахуй эрхлэгчидийг шулах юм байна даа
2016-01-12
Зочин:
Тэсэж байгарай ард түмэн минэ.Ирэх сонгуулиар гарч ирэх сайн хүмүүс байгаасай.Энэ бусармаг явдалийг зогсоох байлгүй дээ
2016-01-12
Зочин:
Ямар нэг аргаар ард түмэнээсээ хулгай хиых юмдаа.
2016-01-12
Зочин:
Avilagchidiin tavisan uriig aj ahui erhlegchid tuluh yum bn
2016-01-12
Зочин:
Номин өгөхгүй байна лээ шүү дээ. Өчигдөр орой 11-р хорооллын Номин-с хүнснийхээ зүйлсийг цуглуулчаад НӨАТ баримт авах гэсэн чинь хувь хүнд НӨАТ баримт өгөхгүй, НӨАТ төлөгчид л баримт өгнө гээд өгөхгүй байсан. Тэр мэтчилэн хойно хүмүүс ойчирлоод байхад ямар олон юм яриад зогсоод байлтай биш гээд л тулгамдаад явдаг юм байна лээ.
2016-01-12