Жонхуурсан хуулийн үргэлжлэл буюу 10 оноо ч гэх шиг

img

“Торгоно, ямар ч байсан торгоно” гэх тодотголыг дагуулсан нэгэн хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Яагаа вэ, өнөөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Удаан явбал торгоно, хурдан ч явсан торгоно. Хүүхдээ машиндаа суулгаж явж болохгүй, онигор нүдтэй бол бараг машин барих эрхгүй болох дээрээ тулах шахаад байгаа. Торгох заалтуудыг нь тоочоод байвал барагдахгүй. Дээрээс нь торгуулийн бүх мөнгөн дүнг нэмсэн. Жаахан л юм болоход 20 мянган төгрөгөөр торгоод байгаа. 

 
Тэгвэл энэ сарын  1-нээс  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэгдэж орсон  шинэ заалтын нэг болох Жолоочийн зөрчлийн оноо хасах хэмээх журам үйлчилж эхэллээ. Биелж байгаа ч юмгүй шахам жонхуурсан хуульд дахиад нэг сонин заалт нэмэгдээд ороод ирлээ. Албаны нөхдүүд болохоор дэлхийн олон оронд зөрчлийн оноо хасдаг журам байдаг гэж тайлбарласан байна билээ.
 

Ерөөсөө зөрчлийн оноог хасахгүй бол   жолооч нар хэдэн ч удаа торгуулчихаад дахин дахин дүрэм зөрчөөд яваад байдаг гэнэ. Нэг талаараа яах аргагүй үнэн.  Манайхан замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх тал дээр маруухан байгаа.  Гэрэл дохих зөрчих, үргэлжилсэн цагаан шугам давах, түр зогсохыг хориглсон газар машинаа зогсоох гээд аар саар зөрчлийг үргэлж гаргадаг. Зарим нь бүр урсгал сөрж давхиж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа хэдий ч сайшаах хэмжээнд хүрээгүй л байна. Тийм болохоор замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг болгох тал дээр дорвитой алхам хийх цаг болсон.
 

Гэхдээ Монголын хөрсөнд буусан, биелэх боломжтой, хяналт тавьж болохоор хууль гаргах хэрэгтэй байсан. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж байгаа бил үү. Дөнгөж батлагдаад гарсны дараа сонин дээрээ соотолзоно гэгчээр явган зорчигчийг хүртэл торгох шахаж байв. Гэтэл өнөөдөр ямар зүйл заалт нь биелж байна. Тийм хууль огт гараагүй юм шиг л байгаа.  Ганцхан найдвартай биелж байгаа нь торгуулийн мөнгөн дүнг ягштал барьж байгаа байх.  
 

Үүгээрээ Замын цагдаа нарыг муу хэлэх гэсэнгүй. Зүгээр л хяналтын тогтолцоо нь тодорхой бус, Монголын хөрсөнд буухгүй хуулийг УИХ-д сууж байгаа нэг нөхөр санаачлаад, батлуулчихаж байна гэдгийг л хэлэх гэсэн юм.  Яг үнэндээ зөрчлийн 10 оноо хасах гэдэг жолооны курсуудыг тэтгэсэн, жолооны үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдийн бизнесийг “таргалуулсан” ажил гэж харж болохоор байна. Жолооч нар энэ сарын 1-нээс эхлээд насан туршдаа 10 оноотой болж байгаа юм. Албаны хүмүүсийнх нь өгсөн ярилцлагыг уншаад үзээрэй. Жилдээ 10 оноотой байна, эсвэл хоёр жил болоод шинээр оноо олгоно гэсэн юм байхгүй. Тэгэхээр тухайн жолоочийн 10 оноо хэзээ нэгэн цагт дуусна л гэсэн үг. Нэг өдрийн дотор ч дуусч мэднэ.  


Өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл ямар билээ. Зам нь гэж там. Эгнээгээ солихгүй, элдэвлэхгүй зүгээр явж байсан ч оноогоо хасуулж мэдэх л газар. Ямар ч гэнэтийн зүйл гарч болно. Яах вэ, албаных хүмүүс дүрмээ огт зөрчихгүй яваад, оноогоо хадгалаад, тэр ч битгий урамшуулал авч болно гэж ярих байх. Ярьж ч байгаа. Сайн жолоочийг урамшуулна энэ тэр гэж. Гэхдээ бүтэн жил огт дүрэм зөрчөөгүй гэдгийг нь яаж мэдэх гээд байгаа юм. Дүрмээ биелүүлж байгааг нь битгий хэл зөрчиж байгааг нь илрүүлчих камерын систем манайд хангалттай бий бил үү.  Төв замд л хэдэн камер байгаа байх. Ерөөсөө манайд Энхтайваны өргөн чөлөөнд гарч байгаа зөрчлийг л голдуу илрүүлж, торгодог. 


Бусад газар камерын хяналт тийм ч сайн биш.  Тийм болохоор тэр урамшуулал бол ёстой Мянгуужингийн үлгэр. Харин ямар нэг шалтаг гаргаж, оноо хасахыг бол чадах байх аа.  Зарим нөхдүүд нь зөрчлийн 10 оноогоо 10 хоногт ч хасуулж байж мэднэ.  Тэгээд эрхээ хасуулна. Шалгалт өгнө гэж бөөн юм болно. Эрхээ хасуулж байгаа юм чинь жолооны үнэмлэхээ хураалгана. Үнэмлэхийг нь журмын дагуу устгана. Эрхээ сэргээлгэхдээ дахиад захиална. Жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг. Сард хэчнээн хүн эрхээ хасуулж, мөнгө тушаах бол.  Ингээд бодохоор үнэмлэх хэвлэж байгаа байгууллагын ашиг орлого цөм нэмэгдэнэ биз дээ. Ядаж байхад дээрээс нь Замын цагдаад торгуулиа төлнө. Ийм л журам гарч ирээд байна. 


Ерөөсөө л ард түмнийхээ халаасыг сэгсрэх ээлжит нэг шинэ журам. “Торгоно, ямар ч байсан торгоно” гэдэг тодорхойлолт дээр “Хасна, хассаар байх болно” гэдэг тодотгол нэмэгдэх нь. Өөр юм алга.  Яг одоогийн нөхцөл байдлаар бол шүү дээ. Уг нь 10 онооны журмыг арай өөрөөр зохицуулж болох байсан. Заавал дэлхийн бусад оронд ашиглаж байгааг хуулах шаардлага юу байна. Нэг жилд тухайн жолооч 10 онооны эрхтэй байж болно шүү дээ.  Тухайлбал, 2016 онд 10 онооны эрхтэй байя. Тэр нь зөвхөн энэ ондоо л үйлчлээд, дараа онд нь шинээр 10 оноо өгдөг байж яагаад болохгүй гэж.   


Хэнэггүй, дүрэм журмаа дагадаггүй нөхдүүд 10 оноогоо хурдан дуусгана л биз. Харин сахилга баттай нь тухайн жилдээ 10 оноогоо дуусгалгүй байж байгаад дараа жилтэйгээ золгоод, шинээр оноогоо авчихаж болно. Одоохондоо Монголын нөхцөлд жил жилээр нь 10 оноо олгодог байх нь зөв юм шиг санагдаад байна. Тэгээд яваандаа манайхан сураад, дасаад, дүрмээ биелүүлдэг болоод ирэхээр нь өөрчилж болох юм. Тухайлбал, Япон шиг. Жолооны үнэмлэхээ авахад нь 35 оноо өгдөг. Түүнийг нь дуусахаар маш өндөр үнэтэй шалгалт өгч байж жолооны эрхээ сэргээлгэдэг. Тэр жишгийг ч дуурайж болно. Харин өнөөдөртөө бол Монголд 10-хан онооны эрх арай бага байна. Ядаж төвлөрлөө багасгачих. Зог­соо­лоо шийдчих. Замаа өр­гөс­гөөд, нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлчих. Тэгэхгүй бол өвлийн цагт хальтиргаа гул­гаанд өмнөх машинаа тон­ших­гүй гэх арга алга, энэ улсад чинь.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
Хотын залууг 100 дэмжиж байна хотын соёлд эхлээд суралцаагүй байж нэг муу аксент, прус унсан өөрсдийгөө лаг явж байна гээд бодсон малчид дүүрэн байна.
2016-01-12
Зочин:
Durmeea Durmeeree l avchihval ta nar uhseneesee aisan yumb. Dandaa mal shig yavdag garuud n duujlegdej uhlee
2016-01-12
Зочин:
төрийн мөнгийг идэж дуусаад бидний кармааг сэгсрэх л юм даа, дарга нар эсвэл замын цагдаагийнхан л баяжих хууль, Хууль гаргасан хүмүүсийнхээ л эрх ашгийг хамгаалдаг шүү дээ
2016-01-12
Зочин:
kkk.dandaa durem zurchdug humuus l booj uheh umaa. bi av duremeeree yvnaa.
2016-01-12
Жагсаал:
Дуугуй байхлээр маш их даврах юмаа бид тайван жагсах хэрэгтэй би л хувьдаа жагсаалд нэгдэнэ. Эхлээд харал идсэн замаа шийдчээд олон улсын жишиг ярь ядаж улан үдэ ийн зам зохион байгуулалтаас дор байж хуцах юм аа
2016-01-12
зочин:
ЭНЭ ХЭД ДАНДАА БАЛАЙ ХУУЛЬ ГАРГАХ ЮМАА, ӨРШӨӨЛ, НӨАТ, БАС ЭНЭ 10 ОНОО Ч ГЭХ ШИГ. АВИЛГА АВСААР, БЭЛЭНЧИЛСЭЭР БАЙГААД ТОЛГОЙ ГЭЖ ОЛГОЙ БОЛЦГООСОН ПИЗДАНУУД
2016-01-12
Зочин:
balai teneg yumnuud hiih ajil ni oldohgui hereggui yum hiij ard olnoor togloh gej ydah yum.huniig daramtlah yumaa olj ydah yum.deer ni medleg bolovsroltoi darga nar bdag yum bol iimerhuu hiih yumaa olj ydsan balai nuhduudig zailuulaach.
2016-01-12
Хотын залуу:
Тэр ард түмэн гэж элийрээд байгаа тэнэг чи муу эхлээд хотод амьдраад сурчих дараа нь олон юм ярь за. Энэ сэтгүүлч тэнэг юмуу эсвэл хөдөөнөөс ирээд удаагүй байгаа малуу. Энэ бол хаа дуртай газраа зогсож хаа дуртай газар руугаа давхидаг хөдөө тал нутаг биш биш сэтгүүлч гуай. Энэ бол Улаанбаатар ойлгосон уу бүх үйлдэл нь бусдын эрхээр хязгаарлагддаг хот газар. Дүрэм журмаа биелүүлж чадахгүй энэ хуулийг эсэргүүцээд байгаа тэнэгүүд тэр хөдөө орон нутагтаа очоод сайхан амьдраач. Хотод амьдарч чадахгүй бол хөдөө очиж мал маллаад сайхан амьдар. Та нарын шүтээн тэр Жавхлан хөдөө гэрт амьдарцгаая гээд дээлнээс өөр хувцасгүй уриалаад дуулаад байгаа биз дээ.
2016-01-12
Зочин:
Sonin nertei mal setgehuitei novsh bn daa
2016-01-12
Зочин:
Дохиогоо өгөлгүй эргэдэг, эгнээ сүлжиж явдаг жолооч нар маш олон байна. Энийг уул оноотой нь холбодог болчихвол. Даанч бараг хянах аргагүй юм. Фэйсбүк дээр тавихгүй л бол.
2016-01-12
Зочин:
Зөв хууль гаргасан. Замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй бол ямарч асуудал байхгүй. Эсэргүүцээд байгаа хүмүүс гэм нь урдаа гэмшил нь .., гэх болих вэ дээ
2016-01-12
Зочин:
Зөв л хууль гарсан шүү дээ. Замаар дэндүү олон сармагчин машин жолоодож байна. Эсэргүүцээд байгаа хэд нь тэр сармагчингуудын нэг нь биз
2016-01-12
зочин:
Ёстой зөв юм бичиж. Соц уралдаан дүгнэж бгаа юмуу хаашаа юм. Ямар тэнэг нь санаачласан юм бол0 Ажил хийж байгаагаа харуулах гэсэн л юм бх даа. Амьдралд хэрэгжихгүй олны дургүйг хүргэсэн л юм болно доо.
2016-01-12
Зочин:
Ард түмэн замын хөдөгөөнийг хааж эсэргүүцэх хэрэгтэй.Ард түмнийг номхон мал болгох гэж байна өөрсдөд нь хууль үйлчлэх, идэж ууснаа өөршөөлийн хууль гаргаад л болоо хаана хэний дарамтанд амьдраад байна.Өнөө либераль ардчилсан нийгэмчинв юу болоод байна.
2016-01-12