Та автомашины хучлагаа алдаагүй бол

img

Цагдаагийн алба хаагчид иргэд, албан байгууллагын автомашин дээр улсын дугаарыг тэмдэглэж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон энэхүү ажлыг хийсэн байна.

 

Тэд шөнийн цагаар үүрэг гүйцэтгэж, иргэд байгууллагын 300 гаруй автомашины улсын дугаарыг хучлаган дээр нь будгаар тэмдэглэжээ. Өвлийн улиралд автомашины хучлага, толь зэрэг бусад эд зүйл хулгайд алдагдах гэмт хэрэг нэмэгддэг. Тэгвэл цагдаагийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ ийнхүү гүйцэтгэжээ.

 

Өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг шалгаж, бусдын автомашины хучлага хулгайлсан байсныг илрүүлж, автомашины дулаан хучлагаа хулгайд алдснаа мэдээгүй байсан жолоочийг дуудан, хүлээлгэж өгч байсан билээ. Хэрэв таны автомашины хучлага дээр хэн нэгэн улсын дугаарыг нь томоос том, тодоос тод бичиж үлдээгээд, түүнийг нь харсан хулгайч аваагүй бол тэдэнд талархаарай.

 

 

Б.Хүлэг


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

z:
Minii huchlaga dongoj hiilgeed aldchihsan
2016-01-12
han uul:
hanuuld ene ajilaa ehluulei bi huchlaga aldsan busad humuus bs aldah vii dee hogiin muu hulgaichuud hol yvahg dee
2016-01-12
Зочин:
Баярлалаа цагдаа нараа.Гадаа хэдий хүйтэн байгаач бидний төлөө хийсэн ажилд тань халуун сэтэглийн угаас баярлснаа илэрхийлэе. Амжилт.
2016-01-12
Зочин:
Баярлалаа цагдаа нараа. Манайхан камержүүлэх аян зохиож хотын гудамж орцыг өндөр мэдрэмжтэй камераар тоноглох ажил өрнүүлэе тэгвэл хулгайн гаралт багасч цагдаагийн ажилтанд амар болно
2016-01-12
зочин:
ЗЦ нартаа баярллаа Баярллаа .СХД -ын ЗЦ энэ ажлыг хэзээ эхлүүлэх болоо
2016-01-12
Зочин:
манай цагдаа нар хулгайч барихгүй ноймертой бүтээлэгээ өөрөө олох санаачлага гаргаж байгаан баярлууштай зөв санаа байнаа
2016-01-12