Шарын гол, Багануурын нүүрс илүү үнэтэй
2009-2010 оны өвлийг нэлээн хүнд байдалтай давсан Эрчим хүчний нүүрсний хангамжийн уурхайнууд 2010-2011 оны өвлийг харьцангуй гайгүй давсан. Харин 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайн нүүрс нийлүүлэлтийн гэрээ 103,8 хувийн биелэлттэй, авахад болон нээсэн нүүрсний нөөц 1,6 сая тн. Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90,9 хувийн биелэлттэй. Эрчим хүчний нүүрс нийлүүлэх уурхайнууд болон ДЦС-уудын хооронд хуримтлагдсан өр авлага энэ онд 50 орчим хувиар буурч 11.4 тэрбум төгрөг болсон гэх нааштай мэдээллүүд байгаа. Гэхдээ уурхайнууд нүүрсний үнийг чөлөөлөх ёстой гэсэн байр сууриасаа ухарч няцаагүй байгаа юм.
Уурхайн удирдлагууд нүүрсний үнээ нэмэх хүсэлтээ удаа дараа илэрхийлж, улмаар 10 хувь нэмэх боломж яригдаж ирсэн ч, ийм хэмжээний нэмэгдэл уурхайг алдагдалгүй ажиллуулж дийлэхгүй гэдгийг хаа хаанаа ярьж байгаа.
Ямартай ч, эрчим хүчний нүүрсний энэ сарын үнийн мэдээллийг хүргэе.
1 Багануур Багануур ХК 20 500
2 Шивээ-Овоо Шивээ-Овоо ХК 15 560
3 Шарын гол Шарын гол ХК 26 275
4 Адуунчулуун "Адуунчулуун" ХК 9 600
5 Улаан-Овоо "Редхил Монголия"ХХК 28 000 төгрөгөөр тус тус арилжаалагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ