Багдад хотноо 18 хүн амиа алджээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 20.15 цагт Багдад хотын аль-Жадади дүүрэгт байрлах “Al Jawhara Mall” худалдааны төвд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халдлагаар 18 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтсэн хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Халдлагыг зургаан этгээд үйлдсэн гэнэ. Цагдаагийнхан дөрвийг баривчилж чаджээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Хар малгай өмссөн хоёр эрэгтэй тэсрэх бөмбөг суурилуулсан автомашинтай худалдааны төвийн гадна амиа золиослосон” гэв. Харин бусад этгээд тэсрэх бөмбөг дэлбэлэх гэж байхдаа баригдсан байна.

 

Энэхүү халдлагаас гадна өчигдөр Багдадын хэд хэдэн дүүрэгт тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрч, олон хүнийг гэмтээжээ. Эдгээд халдлагыг тус бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаа дамжуулан мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ