Т.Лхагвасүмбэрэл агсанд шилдэг ирвэс судлаач шагналыг нэхэн олголоо

"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олголоо. Өнөөдөр түүний шагналыг ар гэрийнхэнд нь гардуулж өглөө.
Энэхүү шагналыг Олон улсын Ирвэс хамгаалах сан 2008 оноос эхлэн жил бүр дэлхийн шилдэг ирвэс судлаачид олгосоор иржээ. Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд "Т.Лхагвасүмбэрэл агсан ирвэсийг камераар тоолох, идэш тэжээл, хоол унд гээд олон зүйл судалгааны ажлыг амжилттай хийж, ирвэс судалгаанд маш том хувь нэмэр оруулсан" гэдгийг онцолж хэлсэн.
Тус сан манай БОАЖЯ-тай хамтран талийгаачийн үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж буйгаа энэ үеэр дуулгасан. Үйл хэрэг нь мөнхөрч үлдсэн хүүд нь олгосон шагналыг талийгаачийн аав Э.Төмөрсүх гардаж авлаа.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ