Л.Эрхэмбаярт хэрэг үүсгэжээ

img

МАН-аас "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн.

 

Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

МАН-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндэд халдсан гүтгэлэг болохыг тогтоолгож, МАН-ын нэр хүндийг сэргээх буюу МҮОНТ-ийн "Цагийн хүрд" хөтөлбөр болон түүний твиттер хуудсаар уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү" гэсэн байна.

 

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ тэнэг хүн шүү.
2016-01-13
zochin:
shouchin
2016-01-13
kkk:
ene havar songuuli bolohguiee luivarchdiig huuj taraaj barij horison turiin ergelt gardan jil bolno erunhiilugchiin zasaglal mandtugai uur zam ugui
2016-01-12
zuv shdee:
xaaj booson zuil baixgui shdee, ard tumnii tuluu shiidver garsan unexeer buruu bsn bol 5 xuviin zeel garax bsn uu ugui yu? ardchilsan ingj doromjiloxoo bolimoor yum
2016-01-12
Зочин:
хэрэг хийгээүй хулгайч байх гүй ээ ээ байхгүй
2016-01-12
Зочин:
тахианы өндгөн тархитай хүн ч өнигоо боллоо доо.
2016-01-12