Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Тэнгис кино театрт

09:30-11:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнана. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбоо барих: 99079205

 

БСШУЯ-ны 401 тоотод

10:00 цагт Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр батлагдсан "Соёлын тухай хууль"-ийг БСШУЯ-аас шинэчлэн найруулж  соёл урлагийн салбарынхнаар хэлэлцүүлэх гэж байна. Хэрэгжих, хэрэгжүүлэхэд хэцүү гэж шүүмжлэл дагуулаад байсан хуулийн шинэчлэн найруулсан төсөлд ямар өөрчлөлт орсоныг сонирхвол хүрэлцэн ирээрэй. Холбоо барих: 91913865

 

Үндэсний мэдээллийн төвд 


11:30 цагт "Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас Үндсэн хуулийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Бурхан халдун уул, Онон голын сав газарт олгосон хууль бус лиценз, Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бус  лиценз олголт, байгаль орчны төлөө тэмцсэнээр ямар дарамт шахалт сүрдүүлэг ирж буй талаар баримттай мэдээлэл хийнэ.

 

Багшийн хөгжлийн ордонд

14:00 цагт Цэцэрлэгийн багш нар өөрсдийн ёс зүй, хүүхдийн эрхийн талаар эссе бичин өрсөлджээ. БСШУ-ны сайд Л.Гантөмөр шилдэг эссений эзэн багш нарт шагнал гардуулж, сүүлийн үед гараад байгаа багшийн ёс зүй, хүүхдийн эрхтэй холбоотой асуултуудад хариу өгнө.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт

18:00 цагт Либерал хаус бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг "Асуудал Шийдэл" хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай оролцно. Тодруулах зүйл байвал: 99031900

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ