Орон сууцны үнэ 11.3 хувиар буурчээ

img

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны арванхоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар ОСҮИ арванхоёрдугаар сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -11.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.1 хувиар буурсан байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар, оны эхэн үеэс -15.2, өнгөрсөн оны мөн үеэс -15.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/               Нэгдсэн           Шинэ о/с         Хуучин о/с

5.5%                19.1%              1.5%

Өмнөх сартай харьцуулахад                                     -1.1%               -0.5%               -1.5%

Оны эхэнтэй харьцуулахад                                        -11.3%             -6.1%               -15.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад                                    -11.3%             -6.1%               -15.2%

 

Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5153 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
GADUUUR BAIRNII UNE 5 SURGAAR AIMAAR OSCHOOOD BHAD YU GEED SHAAGAD BUUSAN GEED BGAAN
2016-01-13